Энэ жил сурагчид нэгдсэн дүрэмт хувцсаар жигдэрнэ


Т.Ням-Очир: Хичээлийн хоцрогдлыг нөхөхөд гурван жил шаардлагатай 

2021-2022 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дүрэмт хувцас өмсөх эсвэл өмсөхгүй байх гэсэн байр суурь эцэг, эхчүүдийн дунд ойлгомжгүй байдал үүсээд байгаа билээ. Тэгвэл энэ талаар БШУЯ-ын Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир Монголын Үндэсний Олон нийтийн Телевизэд өгсөн ярилцлагаас иш татан хүргэж байна.

 

-Бүх хүүхдийг дүрэмт хувцас өмсөөрэй гэсэн шаардлага тавих уу?

БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир: "Дүрэмт хувцасны бодлого цаашаа үргэлжилнэ. Энэ бол боловсролын салбар болон нийгэмд маш том үүрэгтэй. 2 жилийн хугацаанд эдийн засаг, бизнес эрсдэлд орсон. Дээрээс нь хөл хориотой холбоотой хөдөө орон нутгийн зорчих хөдөлгөөнд тодорхой саад учирч байгаа. 9 дүгээр сарын нэгэн гэхэд дүрэмт хувцас, дүрэмт хувцасны борлуулах цэгүүд хөдөө орон нутагт очихгүй байх нөхцөл байдал үүссэн тохиолдолд ялгаатай байдал, хүүхдэд тодорхой дүрэмт хувцаснаас хамаарсан эрсдэл үүсгэхгүй байх үүднээс тухайн үедээ жигдрээд явна. Дүрэмт хувцас бол нэгдүгээрт ялгаатай байдал хоёрдугаарт эрүүл мэнд гуравдугаарт биед тохиромжтой байдал гээд маш олон талын үр нөлөөтэй учраас боловсролын салбарын салшгүй нэг бодлого болж үргэлжилнэ" гэв.

Дүрэмт хувцсыг хүүхэд 200 гаруй хоног тасралтгүй өмсдөг байна. Дүрэмт хувцас сурагчдын ялгаатай байдлыг арилгаж ялгаварлан гадуурхалаас ангид байлгах гэх мэт нийгэмд маш өндөр үр өгөөжтэй гэж олон улсад ижил жишгээр хөгжүүлж ирсэн. Сурагчид 5 өдөр өөр хувцас өмсөхөд өрхийн эдийн засагт ч ихээхэн ачаалал ирэх бөгөөд түүнийгээ дагасан санхүүгийн чадамжийн ялгаатай байдал сургуулийн орчин дахь ялгаварлал ихсэх гэх мэт асуудлууд ар араасаа гардаг болохыг  мэргэжлийн эх сурвалжууд хэлдэг. Монгол Улсын Засгийн газраас Хүүхдийн мөнгийг энэ онд 100.000 төгрөг болгон нэмсэн. Энэ нь дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэлээ худалдан авахад ихээхэн дэмжлэг болох боломжтой юм.

2021-2022 оны хичээлийн жилд сурагчид дүрэмт хувцсаар жигдэрч хичээллэнэ гэдэг хариултыг албаны эх сурвалж онцоллоо.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.