Д.Баярболд: Дельта хувилбарын тархац ихэсвэл хүүхдүүд 4/10 зарчмаар хичээллэнэ


 БНСУ-д ахлах сургууль хичээллэж эхэлсэн эхний өдөр 2 сурагч Ковид-19 тусчээ – updown.mn

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд:

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Эрүүл мэнд болон Боловсролын сайдын хамтарсан тушаал гарсан. 4-5 настай хүүхдийн бүлгийн анги дүүргэлт 20-25 хүүхэд хэтрүүлэхгүй, сургалтыг холимог буюу танхимын болон цахим хэлбэрээр зохион байгуулна. Дуу хөгжим болон биеийн тамирын хичээлийг хийхгүй.

ЕБС-д мөн ялгаагүй 20-25 хүүхэд хичээллүүлэх ба 5/9 зарчмаар буюу долоо хоногоор ээлжилж, сургалтын холимог хэлбэрээр явна. Дельта хувилбарын тархац ихэсвэл хүүхдүүд 4/10 зарчмаар хичээллэнэ. Нэг ангийн нэг хүүхэд өвдсөн бол ангиараа зайгаар хичээллэнэ. 12-оос доош насны хүүхдүүд вакцинд хамрагдаагүй учир нэг ангид нэг хүүхэд өвчилбөл долоо хоног зайнаас, 12-оос дээш насны сурагчтай ангид гурван өвчлөл бүртгэгдвэл долоо хоног цахим хэлбэрт шилжинэ.

Сургууль, цэцэрлэгийн бүх хаалгыг бүрэн ашиглана, давхар хооронд бөөгнөрөл үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Тандалт судалгааны баг ажиллана. Эцэг эхчүүд хүүхдийн хувцас солих өрөөнд орохгүй.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.