С.Баярцогтыг өнөөдөр суллана


С.Баярцогтыг өнөөдөр суллана

 

Сангийн сайд асан С.Баярцогтын хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Тодруулбал, түүнд анхан шатны шүүхээс 10 жилийн хорих ял оноож, давж заалдах шатны шүүхээс 4.8 жилийн хорих ял болгон бууруулаад байсан. Гэвч Улсын дээд шүүхээс хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцаасан юм.

Тэгвэл хэрэг нь мөрдөн байцаалтад буцсан энэ хугацаанд С.Баярцогтыг прокурорын зөвшөөрлөөр суллахаар болсон байна. Тодруулбал, өнөөдөр суллагдана гэх мэдээллийг өмгөөлөгч нь өгчээ. Харин одоогоор албан шийдвэр нь ШШГЕГ-т албан ёсоор ирээгүй байгаа аж.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.