Иргэний нисэхийн ерөнхий газраас ирэх аравдугаар сард хийх нислэгийн хуваарийг танилцууллаа. Ирэх сард нийтдээ 37 удаа нислэг үйлдэх бөгөөд коронавирусийн халдвар хамгааллын үйл ажиллагаанаас шалтгаалан зарим нислэгийн цаг өөрчлөгдөх магадлалтайг анхаарууллаа.
Тусгайлан ажиглах байр шаардлагагүй буюу вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон, коронавирусний халдвар аваад эдгэсэн зорчигч тээвэрлэн ирэх тохиолдолд Улсын онцгой комиссын Шуурхай штабаас агаарын тээвэрлэгчид нэмэлт нислэгийн зөвшөөрөл олгох боломжтой ажээ. Харин тусгаарлан ажиглах байрны хуваарилалтаас илүү тооны зорчигч тээвэрлэж ирсэн тохиолдолд үүсэх зардал, холбогдох арга хэмжээг тухайн тээвэрлэгч хариуцах юм байна.
Сэтгэгдэл