Нэгэн иргэн цахим хуудаснаа Мөнхжингийн Койн талаарх сэтгэгдэлээ хуваалцав.
Тэрэээр "Надаас та Мөнхжингийн койныг авах уу? гэж хэд хэдэн хүн асуулаа. Би шууд "авахгүй” гэж хариулсан. ЯАГААД ТОП-3 гээд маш товчхоноор хэлмээр байна. Зөвхөн хувь хүний бодол шүү хүндэтгэж хүлээж авахыг гуйя.
1. ЯАГААД хүний 15 сая төгрөг гэж хязгаар тогтоосон юм бэ?
Койныг хязгааргүй гаргах боломжтой бөгөөд хэдийг авах нь хувь хүний эрх байхад картны ховордсон бараа шиг яагаад 15 сая төгрөг хүртэл гэчихэв. Анхнаасаа алга болох эрсдлээ тооцоолчихсон юм биш үү? 15 саяыг алдлаа гэхэд нэг их сүйд болохгүй тэгсхийгээд чимээгүй замхрах тоо гэж үзсэн мэт хардах сэтгэл төрсөн.
2. ЯАГААД олны танилаар баг бүрдүүлэв?
Койн гаргах аргачлал нь ганц хүний 15 минут орчим зарцуулах үйлдэл байхад хамгийн олон дагагчтай ИДЭР-ОД, криптогоор нэрд гарсан ГАНТИГ нараар яагаад багаа бүрдүүлэв!! Хүмүүсийн итгэл үнэмшлийг богино хугацаанд худалдаж авах гэсэн нарийн техник биш гэж үү…
3. ЯАГААД өөрийгөө баян гэдгээрээ реклам сурталчилгаа хийгээд байгаа юм бэ?
Учиргүй үнэ цэнэтэй байр авснаа, азарга машин ирж яваагаа, дансанд бга өндөр тоотой түүхүүдээ, эхнэртээ сард 10,000 цалин өгдгөө, залуучуудыг тэдээр цалинжуулна, гадаадаас хөрөнгө доллар Монголдоо татна ч гэх шиг…Яагаад ч юм та нарт итгэхэд бэрх санагдахгүй байна уу?
Өнөөгийн Монголын нийгэмийн эмзэг цэг болсон ядуурлыг овжиноор ашиглаж койн авах юм бол над шиг баян болох боломжтой гэж цаагуураа хошгоруулаад фокусдаад ч байх шиг…
Ийм цамаан хязгааргүй хэрэглээтэй хүн таны мөнгийг өсгөж өгч, эдийн засгийн эрх чөлөөнд хүргэх болов уу би лав хувьдаа эргэлзэж байна.
Эцэст нь дүгнээд хэлэхэд Осакагийн Гэрэлээ Японд амьдардаг ба энд гарч буй төрөл бүрийн койныг авч үзсэн туршлагатай хүний хувьд хэлэхэд шинэ койн памп дамп болж магадгүй шүү, болгоомжтой байгаарай гэж зөвлөе” гэв.
Эх сурвалж:Цензургүй үгс
Сэтгэгдэл