Хичээлийн шинэ жил хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Ковидын улмаас хоёр жилийн хугацаанд танхимаар хичээллээгүй боловсролын салбарын хувьд энэ удаад танхимын сургалтаа нэгэнт нээсэн бол хаахгүй байх олон талт шийдэл, хувилбаруудыг сонгон хэрэгжүүлнэ хэмээн өнөөдөр салбарын сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.
Монгол Улсад энэ хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчит нийт 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцана. Тэр дундаа орон нутгаас 75, 523 оюутан нийслэлд ирэх аж.
Их дээд сургуулийн семинарын танхимд 40 оюутан, лабораторийн хичээлд 20 оюутнаас ихгүй байхаар хязгаарласан. Нийт 71 дотуур байранд тогтмол халдваргүйтгэл хийнэ. Оюутны байрын төлбөр жилийн 450-700 мянган төгрөг байх ба үүнээс нэмэгдэхгүй хэмээн БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга С.Должин хэллээ.
Сэтгэгдэл