ЭМЯ: COVID-19-ийн халдварын батлагдсан тохиолдол 3805-аар нэмэгдэж, нийт 221,351 боллоо


Сүүлийн нэг хоногт COVID-19-ийн халдварын 3805 тохиолдол батлагдсаныг Эрүүл мэндийн яам мэдээллээ. Энэ нь лхагва гарагт батлагдсан дүнгээс 80-аар өссөн буюу дотоодод халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.


Одоогоос хоёр сарын өмнө өдөрт 2700 гаруй тохиолдол бүртгэгдэж байсан нь хамгийн олонд тооцогдож байсан юм. Харин батлагдсан шинэ тохиолдлын тоо сүүлийн хоёр өдрийн байдлаар цар тахлын оргил үеэс давлаа.

Шинэ тохиолдлуудын 912 нь нийслэлд, 2893 нь орон нутагт бүртгэгджээ. Тухайлбал: Ховд аймагт 368, Дорнод аймагт 303 тохиолдол батлагдсан нь хамгийн олонд тооцогдож байна.

COVID-19-ийн "Дельта” хувилбар 2-3 дахин хурдан тархдаг тул өдөрт бүртгэгдэх тохиолдол есдүгээр сарын дунд үеэс хойш 4000 хүрч болзошгүй гэж ХӨСҮТ мэдээлж байсан юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд COVID-19-ийн халдварын батлагдсан нийт тохиолдол 221 мянга 351 болоод байна.

Үүнээс гадна сүүлийн 24 цагт COVID-19-ийн халдварын улмаас 40-80 гаруй насны дөрвөн хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19-ийн нэн хүнд хэлбэрээр 948 хүн эндээд байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.