С.Жавхлан АН-аас гарч, улс төрөөс ЗОДОГ ТАЙЛЛАА


С.Жавхлан АН-аас гарч, улс төрөөс ЗОДОГ ТАЙЛЛАА

 

-АН дотроо маш их хэрүүл, уруултай байна. Хэрүүлтэй айлд хүн тогтдоггүй. Хэрүүлтэй айлаас зөв шийдвэр гардаггүй-

 

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан өнөөдөр /2021.09.03/ улс төрөөс нэг мөр зодог тайлж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр улс төрөөс явж, цаашид уран бүтээлээ үргэлжлүүлж хийнэ гэдгээ албан ёсоор зарлалаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн асан С.Жавхлан "Ардчилсан нам дотроо маш их хэрүүл, уруултай байна. Хэрүүлтэй айлд хүн тогтдоггүй. Хэрүүлтэй айлаас зөв шийдвэр гардаггүй. Тиймээс өнөөдөр АН-ын гишүүнчлэлээс татгалзаж, гарч байгагаа албан ёсоор мэдэгдэж байна. Учир нь, миний үзэл бодол, итгэл үнэмшил энэ намтай таарахгүй, тохирохгүй байна. Цаашид цэвэр уран бүтээлээ үргэлжлүүлж хийх болно" хэмээн ярилаа.

Энэхүү мэдэгдлээрээ УИХ-ын гишүүн асан С.Жавхлан улс төрөөс нэг мөр зодог тайлж байна. Тэрбээр цаашид цэвэр уран бүтээлээ хийхээр болжээ.

С.Жавхлангийн хувьд өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж, ялалт байгуулсан. Өмнөх парламентад бие даагч статустай явсан ч 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн АН-д элсэж, Увс аймагт өрсөлдсөн ч ялалт байгуулж чадаагүй юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.