“Цаашид зөвхөн PCR шинжилгээг хүчинтэйд тооцно”


ЭМЯ: Вакцин хийлгэснээс хойш зургаан сарын дараа хамгаалах түвшин нь буурч байна 
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Батбаяр PCR шинжилгээтэй холбоотой мэдээллэл өглөө.
 
Тодруулбал тэрээр "Цаашид зөвхөн PCR шинжилгээгээр баталгаажсан Ковид19 халдварын тоог албан ёсоор зарлахаар  болсон.
 
2021 оны тав, зургадугаар сард мутацилагдсан вирус орж ирсэн тул хурдавчилсан оношилгоонд суурилж, иргэдийг эмчилгээнд оруулж байсан. Энэ шийдвэрийг хүчингүй болгож байна.
 
Улсын хэмжээнд есөн аймагт 11 төрлийн түргэвчилсэн оношлуур хэрэглэж байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж үзэхэд, 11 хувь нь хуурамч эерэг хариу гарч байна.
 
Тэгэхээр халдвар аваагүй иргэдийг тусгаарлан, эмчилгээ хийж байна гэсэн үг. Тиймээс цаашид зөвхөн PCR шинжилгээгээр баталгаажсан тохиолдолд халдвар авсан гэж тооцно. Мөн шинж тэмдэг илэрсэн бол халдвар авсанд тооцно.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.