Монголын Анагаах Ухааны Академийн гишүүн, Монголын Вирус Судлалын Нийгэмлэгийн дэд тэргүүн, Биологийн шинжлэх ухааны доктор (Dr.Sc), дэд профессор Ж.Оюунбилэг
Шинэ коронавирусын цар тахал БНХАУ-ын Ухань хотноо 2019 оны 12-р сараас эхлэн дэгдсэнээс хойш 2 дахь жилдээ үргэлжилж225,8 сая хүн халдвар авч, 4.6 сая хүн эндээд байна. Цар тахалтай үр дүнтэй тэмцэхийн тулд амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа угаах зэрэг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнээс гадна, вакцинаар дархлаажуулахыг чухал зорилт болгон авч үзэж байна. Вакцин нь вирусын сэртэн уургийн эсрэг 79-96%-ийн дархлаа үүсгэж, өвчний хүндрэлээс 93-100% сэргийлж буй юм. Дархлаажуулалт нь дэлхий дахины зорилт болсон өнөө үед улс орнууд хэрэглэж буй вакциныхаа үр дүнг давтан өдөөх тун тарих аргаар дээшлүүлэхээр чармайж байгаа нь шинжлэх ухааны төдийгүй нийгмийн тулгамдсан асуудал болж байна.Энд юуны өмнө нэр томъёог хольж хутгасныг нэг мөр болгон цэгцлэх шаардлагатай байна. Тухайлбал урьд нь сэдээсэн дархлааг дахин өдөөж, өндөр түвшинд хүргэж буй тул дархлааг давтан өдөөх тун гэвэл илүү нийцтэй болох юм. Цар тахлын үед хэрэглэж буй нэр томъёонд өөр ч олон будлиан байна. Жишээлбэл: нэр эрдэмтэн К.Линнейн биологийн ангилалын хувьд шинэ төрөл биш, шинэ зүйлийн коронавирус гэх нь зөв бөгөөд Академич П.Нямдаваа багшийн санал болгосноор албан ёсны нэр нь Амьсгалын Цочмог Халтай хамшинжийн 2-р вирус (АЦХАХ-2) юм[2].
Шинэ коронавирусын цар тахал БНХАУ-ын Ухань хотноо 2019 оны 12-р сараас эхлэн дэгдсэнээс хойш 2 дахь жилдээ үргэлжилж225,8 сая хүн халдвар авч, 4.6 сая хүн эндээд байна. Цар тахалтай үр дүнтэй тэмцэхийн тулд амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа угаах зэрэг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнээс гадна, вакцинаар дархлаажуулахыг чухал зорилт болгон авч үзэж байна. Вакцин нь вирусын сэртэн уургийн эсрэг 79-96%-ийн дархлаа үүсгэж, өвчний хүндрэлээс 93-100% сэргийлж буй юм. Дархлаажуулалт нь дэлхий дахины зорилт болсон өнөө үед улс орнууд хэрэглэж буй вакциныхаа үр дүнг давтан өдөөх тун тарих аргаар дээшлүүлэхээр чармайж байгаа нь шинжлэх ухааны төдийгүй нийгмийн тулгамдсан асуудал болж байна.Энд юуны өмнө нэр томъёог хольж хутгасныг нэг мөр болгон цэгцлэх шаардлагатай байна. Тухайлбал урьд нь сэдээсэн дархлааг дахин өдөөж, өндөр түвшинд хүргэж буй тул дархлааг давтан өдөөх тун гэвэл илүү нийцтэй болох юм. Цар тахлын үед хэрэглэж буй нэр томъёонд өөр ч олон будлиан байна. Жишээлбэл: нэр эрдэмтэн К.Линнейн биологийн ангилалын хувьд шинэ төрөл биш, шинэ зүйлийн коронавирус гэх нь зөв бөгөөд Академич П.Нямдаваа багшийн санал болгосноор албан ёсны нэр нь Амьсгалын Цочмог Халтай хамшинжийн 2-р вирус (АЦХАХ-2) юм[2].
АЦХАХ-2нь хүнд халдвар үүсгэдэг 7 дахь коронавирус бөгөөд 43, 63, 229, HKUгэж нэрлэгдэх бусад коронавирусууд Монгол хүн амын амьсгалын замын өвчлөлийн 10.9%-г үүсгэж буйг судлан тогтоожээ[3]. Ер нь коронавирусын овогт 40 гаруй вирусыг хамруулж буй бөгөөд коронавирус нь рибонуклейн хүчил агуулсан (РНХ) вирусууд дотроо хамгийн том хэмжээтэй геном буюу 30000 хос нуклеотид РНХ агуулсан вирус юм[1].
Хүмүүс нь хүн сүрэг байхаа болиод удаж буй тул байгалийн халдвар авах болоод вакцинаар үүсгэсэн дархлааг сүргийн дархлаа гэж махчилан орчуулсан нь төдийлөн зохимжтой биш байна. Иймд хүн амын буюу нийтийн дархлаа гэх нь зөв юм. Хэлний будлиан үүгээр зогссонгүй. Монгол хэл, өв соёл судлалын эрдэмтдийн анхааруулсныг үл тоомсорлон коронавирусын халдварын хавьтал гэж ярьж, хэвшүүлж байгаа нь үндсээрээ буруу бөгөөд энэ нэр энэ нэр томъёо нь бэлгийн замын халдварт хэрэглэдэг нэр томъёо юм. Үүнээс улбаалан “Дам яаж хавьтах вэ?, Та мэддэгээрээ зааж өгөөч”гэдэг шог үг гараад байна. Ер нь хавьтал гэдэг нь биеэр хүрэлцэхийг хэлж байгаа бөгөөд коронавирус нь 2 метрийн зайд халдварлана гэж бид амаа урагдтал ярьсан билээ. Иймд харьцагч, ойр харьцсан хүмүүс гэж ярьж хэвшүүлмээр байна.
Халдварт өвчний эсрэг дархлаажуулалтанд 2 гол ойлголт байгаа нь давтан өдөөх тун ба давтан вакцинжуулалт хийх асуудал юм. Өнөөдөр дэлхий дахинд хэрэглэж буй шинэ коронавирусын вакциныг арга технологиор нь:
1. Уламжлалт аргаар бүтээсэн идэвхгүйжүүлсэн вакцин
2. Аюулгүй болгосон амьд вирусыг зөөвөрлөгч болгосон вектор вакцин
3. Вирусын мэдээллийн РНХ-д суурилсан матрицын вакцин
4. Вирусын тусгаар уурагт суурилсан уургийн вакцин гэж 4 бүлэг болгож байна.
Эдгээр нь бүгд наад зах нь 6 сар, цаад тал нь 8-12 сарын дархлаа үүсгэж байгаа. Иймд тухайн вакцины дархлаа энэ хугацаанд хамгаалах түвшинээс доош унасан үед дахин тарилга хийвэл дахин өдөөх тун, үүнээс цааш тарилга хийвэл давтан вакцинжуулалт юм. Гэхдээ энэ бүхэн шинжлэх ухааны нотолгоонд суурилсан судалгаанд үндэслэх учиртай. Тухайн үеийн Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлийн (ЭЗХТЗ) орнуудын шинжлэх ухаан, технологийн хөтөлбөрийн дагуу вектор вакцин бүтээх судалгаанд манай эрдэмтэд оролцож байсан[4] бөгөөд хожмоо одоогийн коронавирусын вакцинд хэрэглэж буй үржлийн хомсдол бүхий амьд аденовирусын векторыг ашигласан аденовирус-энтеровирус 71-ийн хос цэнт вектор вакцины омог гарган авсан билээ[5]. Дархлаа дахин өдөөх тун ба давтан вакцинжуулалтыг амжилттай хийсэн мэдлэг, туршлага Монголын анагаах ухааны эрдэмтэдэд захаас аван байна. В хепатитын вакцины стандарт схем дэлхий дахинд 0,1 ба 6 сар байсныг бусад вакцинтай хавсран хэрэглэж хатгалтын тоог цөөрүүлэх зорилгоор 0, 2, 3,4 сар болгосон. Судалгаанд үндэслэн улаан бурхны дархлаажуулалтыг ДЭМБ-ын зөвлөмжөөс өөр горимоор хэрэглэж, уг вирусын нутгийн омгийн эргэлтийг бүр мөсөн таслан зогсоосон гэрчилгээг ДЭМБ-аас авсан юм.
Иймд энэхүү мэдлэг, туршлагыг үндэслэн шинэ коронавирусын эсрэг дархлааг давтан өдөөх тун, давтан вакцинжуулалтын хугацааг тогтоох бололцоотой юм. Ийм зорилгоор дэлхийд анх удаа бүртгэсэн “Спутник-V” вакциныг хэрэглэх бүрэн үндэслэл байна.
Үүнд:
1. Их Британий “Lancet” сэтгүүлд хэвлэсэн эмнэлзүйн үр дүнгээр 2800 давсанэсрэг биеийн хэмжээний бууралтыг авч үзэхэд 2 жил болохоор байгаа нь уг вакцин нь 2 жил хүртэл хамгаалнагэсэн үг юм.
2. Манайд хийсэн үнэлгээгээр “Спутник-V” вакцин бүрэн тариулсан хүмүүсийн 2.5%, Вероселл тариулсан хүмүүсийн 2.6%, Астразенека тариулсан хүмүүсийн 8.7% нь дахин халдвар авсан байсан нь тогтоогдсон байна.
3. Үржлийнх нь генийг таслан авсан амьд аденовирусыг зөөгч болгон ашиглахад интерферон зэрэг дохиоллын молекулыг нийлэгжүүлж, өвөрмөц бус дархлаа үүсгэдэг нь батлагдсан.
4. Хүний аденовирусын 5 ба 26-р хэвшинжийг хослон хэрэглэсэн тул дархлаа нь өндөр түвшинд үүсдэг нь тогтоогдсон.
5. Хэрэглэсэн хүмүүсийн 87%-д нь дархлаа үүсгэдэг уг вакцинынэг тунгаар хэрэглэх“Спутник лайт” хэрэглээнд шилжсэн.
6. Дэлхийн 67 орон, түүний дотор Европын Холбооны Унгар, Сан Марино улсуудад уг вакциныг хэрэглэж үр дүнд хүрээд байна.
7. ОХУ-ын Академич Гамалейн нэрэмжит Тархвар Судлал, Микробиологи Шинжлэх Ухааны Төв коронавирусын дельта омгийн эсрэг вакцины хувилбар бүтээгээд байна.
8. АЦХАХ-2 буюу шинэ коронавирусын эсрэг вакцинууд маш бага давтамжтай цус бүлэгнүүлж буйг мэдээлээд байгаа боловч, “Спутник-V”болон түүний түргэвчилсэн хувилбар “Спутник-Лайт”-ын хувьд ийм мэдээлэл огт байхгүй байна.
Өөр өөр төрлийн вакциныг хавсран хэрэглэсэн үед АЦХАХ-2-ыг саармагжуулах эсрэг бие 37 дахин, дархлааны өвөрмөц Т эс 4 дахин өндөр таництай үүсч байжээ[6]. Астразенека компаны саналын дагууСпутник-V баАстразенека вакциныг хавсран хольж хэрэглэсэн судалгааг Азербайжан улсад явуулж үр дүнтэй болохыг баталсан байна. Иймд ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан Пфайзер вакцин хийсний дараа дархлаа өдөөх тунгаар Спутник-V вакциныг хэрэглэхийг санал болгожээ.
Спутник вакциныг хэрэглэсэн үед вируст халдвараас эдгэрэх, дархлаа тогтоход чухал үүрэгтэй эсийн дархлаа үүсч буйг мөн судлан тогтоосон байна. Спутник-V вакцин нь шинэ коронавирусийн мутаци болсон янз бүрийн хувилбар, түүний дотор дельта омгоос сэргийлж буйг төрөл бүрийн аргаар судлан тогтоосон байна. Дельта омгоос сэргийлэхэд эсрэг биеийн хэмжээ өндөр байх нь ач холбогдолтой гэдгийг нотолсон тул шинэ корона вирусийн халдвараас сэргийлэхэд “Спутник-V” вакцин ба түүний нэг удаа тарьдаг хувилбар “Спутник-Лайт”-ыг хэрэглэх нь ач холбогдолтой болж байна.
Ном зүй
1. Fundamental Virology., 1996, editors-in-chief Bernard N.Fields, David M. Knipe, Peter M. Howley, Lippincott -Raven Publishers, Philadelphia, PA 19106
2. Амьсгалын цочмог хам шинж өвчний заналхийлэл., П. Нямдаваа, Бүрэн бүтээлийн товчоон, Дөрөвдүгээр боть, х 445-453
3. Монгол улсад 2010-2020 онд вирусын шалтгааны амьсгалын замын халдвар үүсгэгчдийн тандалт судалгаа, 2020., Ц.Наранзул, Анагаах ухааны докторын зэрэг горилсон диссертаци
4. Конструирование плазмид для получение рекомбинантных вирусов осповакциний экспрессируюших гены поверхностных антигенов вируса гепатита В., 1988., Ж.Оюунбилэг, Л.Ф.Лидеман, Р.А.Гибадуллин., Тезисы докладов 5-ой научно- практической конференций “Актуальные вопросы вирусологии”
5. Монголд ялгасан энтеровирүс 71 омгийн молекул тархвар судлалын онцлог ба биотехнологийн бүтээгдэхүүн гарган авах судалгаа Ж.Оюунбилэг ,
Ч.Н.Ли, О.Дуламсүрэн, П.Сувд, И.Х.Яао, Б.Чинг, С.И.Чанг, З.Сайнжаргал,
Б.Энхтуяа, П.И.Хунг, Халдварт Өвчин Судлалын Монголын сэтгүүл, 2013 №6 (55).
6. Nature, Vol 596,2021,p344-345
Сэтгэгдэл