Швед улсад богино хугацаагаар буюу C ангиллын 90 хүртэл хоног зорчих Шенгений визийн мэдүүлгийг Улаанбаатар дахь VFS Global виз мэдүүлгийн төвөөр дамжуулан энэ сарын 20-ны өдрөөс эхлэн хүлээн авахаар болсон байна.
VFS Global виз мэдүүлгийн төв нь DHL-ийн төв байрны 2 давхарт байрлах ба дэлгэрэнгүй мэдээллийг 70100152 дугаарын утсаар болон visa.vfsglobal.com/mng/mn/swe цахим хуудаснаас авах боломжтой гэж Гадаад харилцааны яамны Консулын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл