Хакүхо М.Даваажаргал зодог тайлахаар ярилцаж байна гэв


Хакүхо М.Даваажаргал зодог тайлахаар ярилцаж байна гэв

 

Японы мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлах талаар ярилцаж байгаа гэж Японы KyodoNews, NHK зэрэг байгууллагууд мэдээллээ.

Сүмо бөхийн дээд зиндаанд 45 удаа түрүүлж байсан 36 настай тэрээр сүүлийн үед баруун өвдөгний гэмтлийн улмаас барилдахгүй байгаа юм.

Мөн түүний ийнхүү олон удаагийн тэмцээн өнжсөнд Японы сүмогийн удирдлагууд анхааруулга өгөөд буй.

22 насандаа мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна болсон Хакүхо М.Даваажаргал нь замналынхаа турш дээд зиндаанд 1093 удаа давсан.

Тэрээр 2019 оны есдүгээр сард Япон улсын иргэншил авч, өөрийн дэвжээнд багшлах боломжтой болсон юм.

Эх сурвалж: KyodoNews, NHK


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.