Дорнод аймгийн Чулуунхороот суманд олон улсын хорио цээрт “Үхрийн арьс товруутах өвчин” шинээр бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан “Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2018 оны тогтоолын хавсралтад “Үхрийн арьс товруутах” өвчнийг нэмлээ.
Үхрийн арьс товруутах өвчин нь богино хугацаанд ялаа, шумуул болон шууд хавьтлаар халдвар тархан, өвчлүүлж, мах болон сүүний гарц буурах, өвчилсөн үхрийн арьсыг 100 хувь ашиглах боломжгүй болох зэрэг эдийн засгийн өндөр эрсдэл үүсгэдэг гоц халдвар өвчин юм.
Сэтгэгдэл