Дорнод аймгийн Чулуунхороот суманд олон улсын хорио цээрт "Үхрийн арьс товруутах өвчин” гарчээ. Улмаар тус аймгийн 10 гаруй суманд "Үхрийн арьс товруутах өвчин” бүртгэгдээд буй юм.
Үүнтэй холбогдуулан "Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2018 оны тогтоолын хавсралтад "Үхрийн арьс товруутах” өвчнийг нэмсэн байна. Уг өвчин өмнө нь Монгол Улсад гарч байгаагүй аж. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр ОХУ, Хятад улсад бүртгэгдсэн байна.
Энэ өвчин бол хил дамнан халдварладаг, малын гоц халдварт, олон улсын худалдааны хөл хориотой өвчин юм. Өвчилсөн малын махыг хүнсэнд хэрэглэх ямар ч боломжгүй аж.
Сэтгэгдэл