Цагдаа нар Д.Монголхүүгийн гарыг хугалжээ


 

Цагдаа нар Д.Монголхүүгийн гарыг хугалжээ

 

Хуучнаар "Nonaadam" хөдөлгөөн буюу Yes or No ТТБ-ынхан 11 дэхь өдрөө Сүхбаатарын талбайд суулт хийж байх үед нь буюу өчигдөр орой цагдаа нар уг хөдөлгөөний үүсгэн байгуулагч, иргэн Д.Монголхүүг  албадан саатуулсан билээ.

Энэ үеэрээ буюу цагдаагийн машинд суулгах явцдаа цагдаа нар хүч хэрэглэн, иргэн Д.Монголхүүгийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулжээ. Тодруулбал түүний гарыг буюу эгэмний зөөлөн эдийг нь гэмтээн, хугалсан байна.

 Иргэн Д.Монголхүү нар нь Ковид-19-ийн тархалт нэмэгдэж, үй олон хүн амиа алдаж буйтай холбоотойгоор Л.Оюун-Эрдэнийн удирдсан Засгийн газрыг огцруулах шаардлага тавин, тэмцэж буй билээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.