Австралийн Мельбурн хотод цагдаа нар руу хутгатай халдсан этгээд дэлбэрэлт үйлдэхийг завдаж байжээ гэж Австралийн цагдаа нарын мэдэгдсэнийг телевизийн "ABC News” суваг уламжилжээ.
Гэмт этгээдийн машинд хийтэй баллон байсан бөгөөд цагдаа нарын үзэж байгаагаар тэрбээр машинд гал тавихыг оролдсон байна. Викториа мужийн цагдаагийн дарга Грэм Эштоны мэдэгдэж байгаагаар, гэмт этгээд дэлбэрэлт үйлдэх зорилготой байсан хэдий ч үүнийгээ хэрэгжүүлж чадаагүй байна. Цагдаа нар гэмт этгээд рүү гал нээсэн бөгөөд тэрбээр эмнэлэгт нас баржээ.
Мельбурн хотод хутгаар зэвсэглэсэн этгээд цагдаа нар руу дайрсан тухай өнгөрсөн баасан гарагт мэдээлжээ. Энэ хэргийн улмаас 1 хүн амь үрэгдэж, 2 хүн бэртэж гэмтсэн байна. Австралийн цагдаа нар энэ хэргийг терроризм гэж үзэж байгаа бөгөөд хэргийн хариуцлагыг "Лалын улс” террорист бүлэглэл хүлээсэн байна.
Сэтгэгдэл