Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлнэ


 

Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлнэ

 

Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, улсын заан Н.Түвшинбаярыг нутаг нэгт, жүдо бөхийнх нь бэлтгэлийг хангахад гол нөлөө үзүүлж, дэмжиж ирсэн Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг архины шилээр зодон хүнд гэмтэл учруулсан хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн шалгаж дуусжээ.

Улмаар яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн тус дүүргийн Прокурорын газарт хүргүүлсэн байна. Үүнээс өмнөхохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын өсөх идэр начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг НПГ-т гомдол гаргасны дагуу хянаад гомдолд дурдсан асуудлуудыг мөрдөн байцаалтаар шалгах чиглэл мөрдөгчдөд өгсөн гэнэ.

Э.Энхбат өдгөө БНСУ-д эмчлүүлсээр буй бөгөөд зардал нь маш өндөр байгааг ар гэрийнхэн нь хууль сахиулагчдад удаа дараа мэдэгдсэн аж.

https://hadaas.me/p/34127

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.