Эх орноо худалдаж буй гишүүд ШИВШИГ


Эх орноо худалдаж  буй гишүүд ШИВШИГ

 

УИХ-д анх удаа парламентад сууж буй цөөнгүй гишүүн бий. Тэдний ихэнх нь бизнесийн салбараас улстөрд орсон цөөнгүй хүн бий. Тэгвэл тэд энэ удаа өөрсдийн бизнесийг өргөтгөхийн тулд эх орноо ч худалдахад БЭЛЭН гэдгээ зарлалаа.

УИХ-ын намрын чуулганы эхний өдрүүдэд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Д.Өнөрболор, П.Анужин нар 2021 оны зургадугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн байдаг.

Энэ төсөлд олны анхаарлыг татаж буй нэг заалт байгаа нь гаднын хөрөнгө оруулагчид Монгол Улсад байнга оршин суух тухай юм. Энийгээр бол хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд хөрөнгө оруулалтын доод хэмжээг 50 мянган ам.доллар гэж заажээ. Энэ мөнгөн дүнг хөрвүүлээд үзэхэд 140 гаруй сая төгрөгтэй л бол хэн ч байсан Монгол Улсад байнга оршин суух ЭРХТЭЙ болно гэсэн үг. Бүр гэр бүлээрээ шүү.

Сүүлийн үеийн жип машин эсвэл тансаг зэрэглэлийн орон сууц, хаус худалдан авахад л тухайн гадаадын иргэн Монгол Улсад суух байнгын зөвшөөрөлтэй болчихно.

Тэдэнд энэ боломжийг олгох гээд зүтгэж буй УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Д.Өнөрболор нарын хувьд бизнес эрхлэгчид. Товчхондоо бизнесийн хамтрагчдадаа том боломж олгож, БАЯРЛУУЛАХ гэж байна.

Гэвч хуулийн төслийг хэлэлцэх эсэх нь дэмжигдэж, олны шүүмжлэлийг дагуулмагц УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, П.Анужин нар мэлзэж, булзаж эхэлсэн.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, П.Анужин нар Х.Ганхуяг гишүүн анх танилцуулсан төсөлдөө өөрчлөлт хийсэн байна гэх агуулгатай, арьсаа хамгаалах тактик хэрэглээд эхэллээ. Товчхондоо эх орноо худалдахаас наахнуур, гаднынханд байнгын оршин суух эрхийг хямдхаан олгож буй асуудлаас эвтэйхэн мултарахыг оролдож байгаа хэрэг.

Хэрэв тэгээгүйсэн бол бүгд эцсийн байдлаар гарын үсгээ зурж өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд өөрчлөлт хийх БҮРЭН ЭРХ  хэнд байх вэ.  

Мэдээж аль нэг улсад байнгын оршин суух эрх өгөх, авах нь хуулиар зохицуулагдсан асуудал. Гэвч манайх шиг хямдхан, хэн дуртай нь ирээд төвхнөчихдөг юм биш. Тухайлбал, Герман улсад байнгын оршин суух эрх авахад үл хөдлөх хөрөнгө худалдан авах эсвэл хөрөнгө оруулалт хийх шаардлагатай дүн нь 360 мянган евро байдаг. Энэ нь өнөөдрийн ханшаар 1 тэрбум 186 сая 560 мянган төгрөг гэсэн үг. Харин АНУ-д 900.000 доллар бол Англид 2.000.000 фаунд  Португали 350 мянган евро, Туркэд 250 мянган доллар, Ирландад 1 сая евро, Болгарт 1 сая 24 мянган евро, Грект 250 мянган еврогийн хэмжээ заасан байдаг. Гэтэл манай улсад ердөө 50 мянган доллар.

Энэ хуулийн төсөл үнэхээр Монгол Улсад ашигтай, хэрэгтэй байсан бол Сангийн сайд нар анхнаасаа дэмжих байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд Сангийн сайд байсан Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан нар хэлэлцэхээс татгалзсан байгаа юм. Товчхондоо, Монгол Улсын эдийн засагт ямар ч нэмэргүй, хөрөнгө оруулалт нэрээр эх орноо худалдах гэж байгааг тэд мэдэж байгаа гэсэн үг.

Төрд иргэдийг төлөөлөхөөр сонгосон гишүүд эх орноо худалдах атгаг, далд санаа агуулж байснаа ийн ил гаргаж байгаа нь дэндүү харамсалтай.

https://erennews.mn/article/50141




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.