Гэхдээ энэ хэрэгт амиа хорлосон гэхэд бас хэцүү. Ло бол Douyin сүлжээнд 618 мянган дагагчтай хүн. Нэвтрүүлгийн өмнө тэр "Энэ бол миний сүүлийн видео” гэж хэлсэн байна. Ингээд стрессний улмаас хоёр сар эмнэлэгт хэвтсэнээ дурдаад найз залуугаасаа салаад их хэцүү байгаагаа ярьжээ.
Гартаа пестицидтэй лонх барьж байсан ч уух зорилгогүй, зүгээр л хуучин найз залуугийнхаа анхаарлыг татах төлөвлөгөөтэй байж. Харин шууд нэвтрүүлгийг үзэж байсан хүмүүс түүнийг хор уухыг уриалж, зарим нь шаардаж байсан нь цахим сүлжээнд үлджээ.
Global Times-т бичсэнээр Ло шууд эфирт олон хүний өмнө хор барьж гарсандаа бантсан уу, ямар ч гэсэн хорыг ууж орхижээ. Ингээд нэвтрүүлгээ дуусгаад өөрөө түргэн тусламж, цагдаа дуудсан ч оройтсон байлаа.
Логийн найзууд "Хуучин найз залуу нь амиа хорлох шалтгаан биш. Тэр амиа хорлох гээгүй. 25 настай охин шүү дээ. Энэ бол хүйтэн цэвдэг сэтгэлтэй, өөрсдийгөө фэн гэж нэрлэдэг хүмүүсийн хорон санаанаас болсон хэрэг. Тэд хариуцлага хүлээх ёстой. Гэрбүлээс нь уучлал гуйх хэрэгтэй” гэж бичсэн байна.
https://news.zindaa.mn/3wny
Сэтгэгдэл