Богд Зонховын хөшөөг 13.7 тэрбумаар барихаар Хятад компаниас саналыг нь авчээ


 

Богд Зонховын хөшөөг 13.7 тэрбумаар барихаар Хятад компаниас саналыг нь авчээ

 

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 32.5 тэрбумаар түүх, шашны соёлыг сурталчлах зорилгоор Богд зонхова хөшөөт барилга барихаар төсөвлөж, улмаар санхүүжилтийг нь зогсоохоо Засгийн газраас мэдэгдэв. Уг барилгын ажилд энэ онд ердөө 5.5 тэрбумыг төсөвлөж, 1.5 тэрбумыг нь тендер шалгаруулах журмаар зарцуулахаар төсөвлөөд байв.

Гэвч ямар ч тендер зарлагдаагүй байхад барилгын ажил нэлээд явчихсан нь анхаарал татаж буй. Улмаар 2022 оны төсөвт суулгахын тулд Барилгын хөгжлийн төвөөр 32.5 тэрбумаар баригдах дүгнэлт гаргуулсныг бид баримтаар дэлгэсэн.

Тэгвэл уг дүгнэлтэд, барилгын нийт ажлын тооцоолыг гаргахдаа метал карказан хийц бүхий 21 метр өндөртэй алтадмал Богд Зонхова хөшөөг 13.7 тэрбумаар барихаар төсөвлөж суулгажээ. Өөрөөр хэлбэл, 32.5 тэрбумын 13.7 тэрбумаар нь хөшөө барьж, үлдсэн 18.8 тэрбумыг нь барилгын ажилд зарцуулах төсөөллийг Барилгын хөгжлийн төвөөс гаргаж өгсөн аж. Дүгнэлтэд,

Богд Зонхова Бурхан Нь Дахин Давтагдашгүй Оюуны Өмч, Уран Барилгын Түүхэнд Хамаарах Бөгөөд Материалын Орц, Норм Үнэлгээг Монгол Улсад Мөрдөгдөж Байгаа Журам, Үнэлгээгээр Шууд Үнэлэх Боломжгүй Байна Гэж Тодотгосон Байна.

Тайлбар:Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтэд Хятад компанийг иш татсан байдал

Ингэхдээ БНХАУ-Даа Хүрэл Цутгамал, Уран Барилгын Хийцээрээ Толгой Цохьдог Jingxi Toqine Metal Crafts Компаниас Ирүүлсэн Саналд Үндэслэсэн Гэж Тодотгож Өгсөн Байна. Уг Компани Нь Тайваньд 38 Метр Бурхны Хөрөг Бүхий Барилга Барьсан, Ихэнх Төслүүдээ Гадагш Нь Хэрэгжүүлдэг, Дотооддоо Соён Гэгээрүүлэх Чиглэлд Бурхны Баримал Олноор Бүтээсэн Компани Байна.


Энэ агуулгаарх ӨМНӨХ КОНТЕНТ:

БАРИМТ: 32 тэрбумаар барихыг нь Ц.Амарсанаа ЗӨВШӨӨРЧ, эдгээр гишүүд төсвийн лоббиг нь хөөцөлджээ

"У.Хүрэлсүхийн Засгийн Газар Төсөв Өргөн Барихад Энэ Төсөл Байгаагүй. УИХ Дээр Гурван Гишүүний Саналаар Нэмэгдсэн” Гэж Мэдэгдэв. Үүнийг ЭНД Дарж Уншина Уу.

Ж.МЯДАГБАДАМ

 
 
Эх сурвалж: Eguur.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.