» » УБТЗ-ын даргаар Х.Хэрлэнг томилжээ

УБТЗ-ын даргаар Х.Хэрлэнг томилжээ


УБТЗ-ын даргаар Х.Хэрлэнг томилжээ

 

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралдаан өчигдөр болж УБТЗ-ын даргын томилгоог хэлэлцэж  Х.Хэрлэнг томилжээ. Түүнийг Монголын Засгийн газраас санал болгосон бөгөөд УБТЗ-ын даргын ажлаа өнөөдөр албан ёсоор  хүлээн авах юм байна.

Х.Хэрлэн нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, орос хэлтэй аж.

Тэрбээр 2017 онд Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилогдсон юм.

Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймагт төрсөн.

Эзэмшсэн боловсрол:

1985-1991 онд Политехникийн Дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр

1999-2001 онд МУИС-ийн  ХЗДС-ийг Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Техникийн Ухааны магистр зэрэгтэй.

Ажилласан байдал:

1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч

1995-1999 онд “Үлэмж” ХХК-ийн Дэд захирал

2000-2006 онд АМХЭГ-ын Геологи Уул Уурхайн Кадастрын албаны дарга

2006-2007 онд Үйлдвэр Худалдааны Яамны Хөнгөн үйлдвэрийн газрын Орлогч дарга

2008-2010 онд  “Эйч ти эм” ХХК-ийн Захирал

2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга

2012-2016 онд “Эйч ти эм” ХХК-ийн Захирал

2016-2017 оны “Монголын Төмөр Зам”  ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.