БУЯН ЖАГАА: Хутагт хувилгаадаараа саалгасан “Нүглийн Хүүдийнүүд” …


 

 БУЯН ЖАГАА: Хутагт хувилгаадаараа саалгасан “Нүглийн Хүүдийнүүд” …
1993 онд Завхан аймгийн Марз ууланд унасан АН-24 онгоцны ослын талаар 200 гаруй мэргэч цэц мэргэнээ уралдуулж Ерөнхийлөгчийн үзмэрч Дашцэрэн ахлан мэргэлж байсан юм. Тэд нараас нэг ч таагаагүй, оноогүй гэдгийг өгүүлэх нь зүйтэй. Сүүлийн үед Оросын зөн билэгч гэсэн нөхдүүд ирцгээн нэг удаа үзэхдээ 5000 ам.доллар авдаг гэнэ. "Eage tv”-ийн сурвалжлагч "Шулам” гэдэг орос хүүхнээс С.Зоригийн хэргийн талаар асуухад булзааруулж байналээ. Тэр ч бүү хэл Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар асуухад бас бултаж байсан. Саяхан Наранхутагт гэдэг нөхөр Замын-Үүдэд алга болсон охины талаар асуухад "Би хэлээд өгвөл хэрэгт орно” гэх юм. Хэргийн талаар үнэн мэдээлэл өгвөл юун шорон вэ шагнаж урамшуулаад явчихна. Хорт хавдар эмчилдэг, архинаас хүн гаргадаг ч гэх шиг. Тууж байна лээ. Монголчуудын санаа нь зовоод асууж байхад энэ нөхөр "Хэрэгт орно” гэж мэдэхгүйгээ булзааруулсан шүү. Монголчууд тэр тусмаа эмэгтэйчүүд эх Хутагт хувилгаадаараа саалгасан нөхрөө чирээд лам хуврагаар явдаг, мөнгөө үрдэгээ болимоор юм. Нэг ёсондоо залилан хийгээд байгаа нөхдийг тэжээгээд байгаа хэрэг. Амар хялбар аргаар амьдрах хүсэлтэй нөхдүүд Түвдээс ренбүчи цол худалдаж аваад ирдэг, хэдэн нөхөд нийлээд хутагт хувилгаад тодруулдаг болов. Наадам болгонд шарыг намируулсан хутагт хувилгаан ирчихсэн бөөн нүглийн хүүдий нөгөө хэдийгээ саагаад суух юм.

Via Б.Жаргалсайхан

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.