ЗУУНЫ ЛУЙВАР 1: Х.Бадамсүрэн Д.Үүрийнтуяа нарын Дубай дахь аялалын зардал


ЗУУНЫ ЛУЙВАР 1: Х.Бадамсүрэн Д.Үүрийнтуяа нарын Дубай дахь аялалын зардал

 

-"Эрдэнэт үйлвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн, Д.Үүрийнтуяа нар АНЭУ-д томилолтоор ажиллахдаа 40 орчим сая төгрөгийг буудлын зардалд гаргуулжээ-

"Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн мөнгөөр охиныхоо сургалтын төлбөр болох 102 сая төгрөгийг төлүүлж, 20 сая төгрөгөөр унадаг дугуй авч, 300 сая төгрөгөөр "Лексус-570” маркийн автомашин авч тансагласан асуудал өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэг биш удаа гарч байсан.

Х.Бадамсүрэнгийн төсвийн мөнгөөр тансагласан асуудал өндрөө авч албан тушаалаас нь чөлөөлөх асуудал Засгийн газрын түвшинд хүртэл яригдаж байлаа. Тэгвэл Х.Бадамсүрэн захирлын тансаглал үнэтэй машин, охиныхон сургалтын төлбөрөөр тогтохгүй их аж. Иймд бид Х.Бадамсүрэнгийн талаар "ЗУУНЫ ЛУЙВАР" нэртэй цувралыг бэлтгэн хүргэх болно. Хүрээний бузрыг уудалбал далай гэдэг шиг Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн үйлдвэрийн хөрөнгөөр тансагласан өөр нэгэн жишээг дурдъя.

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нар АНЭУ-руу албаны томилолтоор явахдаа 5 одтой зочид буудалд тухалж асар өндөр зардал гаргажээ. Тодруулбал Х.Бадамсүрэн болон түүний орлогч Д.Үүрийнтуяа нарын АНЭУ-д 7 хоног буудалд байрласан өрөөний зардал нь 40 орчим сая төгрөгтэй тэнцэх жишээтэй.

 

АНЭУ-ын хамгийн өндөр өртөгтэй, тансаг зэрэглэлийн 5 одтой зочид буудлын нэгт Х.Бадамсүрэн, Д.Үүрийнтуяа нар өрөө авсан байгаа юм. Тухайлбал Х.Бадамсүрэнгийн зөвхөн зочид буудлын өрөөний зардал нь 7500 ам.доллар буюу 21 сая төгрөг,  Д.Үүрийнтуяагийн өрөөний зардал нь 6750 ам.доллар буюу 18.9 сая төгрөг байжээ. Үүнээс гадна Х.Бадамсүрэн, Д.Үүрийнтуяа нар замын хоног, бусад зардал нэрээр тус бүр 2200 ам.доллар гаргуулж авсан байгаа юм.

АНЭУ-ын "А” зэрэглэлийн топ-5 зочид буудлын нэгт Х.Бадамсүрэн, Д.Үүрийнтуяа нар буудласан гэдэг нь гаргасан зардлаас нь тодорхой харагдаж буй. Тэгвэл Hotels.com сайтаас Дубай хотод үйл ажиллагаа явуулдаг өрөө нь хоногийн 1070-970 ам.долларын үнэтэй зочид буудлуудын өрөө, орчин нөхцөл ямар тансаг вэ гэдгийг доорх гэрэл зургаас харж болно.

Эрдэнэт үйлдвэрийн зардлаар АНЭУ-ыг зорихоосоо өмнө Х.Бадамсүрэн захирал түүний орлогч Д.Үүрийнтуяа нар Улаанбаатарт үйлдвэрийн зардлаар мөн хоёр хоног буудалд байрласан. Тэд Улаанбаатарт хоёр хонохдоо буудлын зардалд 1.4 сая төгрөг зарцуулжээ. Тодруулбал Х.Бадамсүрэнгийн 2 хоногийн буудлын зардал 800 мянган төгрөг харин Д.Үүрийнтуяагийнх 640 мянган төгрөг гарсан байна.  Энэ үнээр Монголд ямар буудалд авч болохыг Монголчуудын ихэнхи нь мэднэ. Жишээ нь Шангри-ла, Блю Скай, Корпрэйт гэх мэт зэрэглэл өндөртэй буудлуудын алинд ч энэ үнээр орж болно. Үүнээс гадна мөн л замын хоног бусад зардал нэрээр тус бүр 1 сая 53 мянган төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс гаргуулж авчээ. Дээр дурдсан албан томилолтын зардлуудад визний зардал багтаагүй болно.

 "Эрдэнэт үйлдвэр”-ийн үе үеийн удирдлагууд үйлдвэрийн хөрөнгө, мөнгөн дээр дураараа дургиж шахаагаар баяжиж, тансаглаж ирсэн. Энэ явдал Х.Бадамсүрэнгийн үед улам гаарсан уу гэхээс багассангүй. Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө нь дээр зайдалсан Х.Бадамсүрэнтэй хариуцлага ярих төр засаг энэ улсад бий гэж найдъя. Х.Бадамсүрэнгийн балаг үүгээр дуусахгүй.

Үргэлжлэл бий...

Г.Учрал

http://www.toim.mn/article/2eb3h014


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.