Ихэнх хүмүүс хэдэн насандаа хүнтэй суух вэ гэдгээ үргэлж боддог. Мэдээж хэрэг тэдгээрийн зарим нь үүнийг мэдэхийн тулд зурхайн тооцоолол харах нь бий. Энэ үүднээс та бүхэнд хэдэн насандаа заяаны ханьтай учрахыг тань харуулах ордуудын зурхайг хүргэж байна. Хонины орд (25-аас доош) Хониныхон нэг минут илүү ч хүлээж чаддаггүй маш их тэвчээргүй хүмүүс юм. Ийм учраас тэд амьдралаа өөрчлөх шийдвэрийг шууд гаргадаг бөгөөд ирээдүйн хамтрагчтайгаа уулзсанаас хойш хэдхэн сарын дараа өөрийн болгоход бэлэн байдаг. Гэсэн хэдий ч жаахан хүлээгээд, мэдрэмжээ бодитой байлгахыг одод зөвлөж байна. Үхрийн орд (30 нас) Харин Үхрийн орд бол маш удаан бөгөөд тэвчээртэй хүмүүс юм. Нэмж дурдахад тэд мөнхийн хайранд итгэдэг бөгөөд төгс хамтрагчаа хангалттай удаан хүлээж чаддаг. Тэдний хувьд гэрлэх хамгийн тохиромжтой нас 30 орчим байдаг.Ихрийн орд (35 нас) Энэ ордныхон хамтрагчаа сайн хайрладаг боловч өөрсдийгөө илүү хайрладаг. Тэд уйтгар гунигийг үзэн яддаг бөгөөд хэрэв тэдний хайрт шинэ адал явдал, зугаа цэнгэлд үргэлж бэлэн байдаггүй бол амархан салдаг. Тиймээс Ихрүүд бусад ордуудаас харьцангуй олон удаа гэрлэдэг. Гэхдээ та цор ганц удаа гэрлэхийг хүсч байвал дор хаяж 36 нас хүртлээ хүлээх нь дээр юм. Мэлхийн орд (23-25 нас) Мэлхийн ордныхон гэрлэлтийн талаар эрт бодож эхэлдэг тул энэ нь тэдний хувьд ариун зүйл юм. Гэхдээ тэдэнд төрөлх гэр нь илүү чухал тул тэндээс тийм ч амархан явчихгүй. Мэлхийн хувьд гэрлэх төгс нас нь 23-25 юм. Арслангийн орд (38-41 нас) Арслангийн ордныхон өөрсдийг нь хаан шиг хүндэлдэг хүмүүсийг олвол шууд гэрлэхийг хүсдэг. Гэхдээ тэдэнд төгс хосоо олох хэцүү байдаг учраа 40 шахаж байж гэрлэдэг. Охины орд (21-29 нас) Охины ордныхны хувьд ажил мэргэжил нь хамгийн чухал боловч тэд амьдралынхаа туршид тохирох түншээ маш хурдан олох болно. Хэрэв тэр хүлээхийг хүсч байвал та бүх зүйлд бэлэн байх ёстой. Гэрлэх хамгийн тохиромжтой нас бол 21-24 эсвэл 27-29 юм. Жинлүүрийн орд (20 нас) Жинлүүрүүд ихэвчлэн 20-оод настай байхдаа гэрлэж, дараа нь гэр бүл салдаг. Ихэнх тохиолдолд тэдний гурав дахь гэрлэлт нь хамгийн амжилттай байдаг. Хилэнцийн орд (18-90 нас)
Энэ ордны төлөөлөгчид туйлын сэтгэл хөдлөлтэй байдаг тул амархан салж, амархан дурладаг. Тиймээс тэд олон гэрлэдэг. Гэхдээ заяаны хань нь хаа нэгтээ хүлээж байх нь тодорхой. Нумын орд (35 нас) Хамгийн гол нь Нумын орд эрх чөлөөг эрхэмлэдэг тул ихэнх тохиолдолд 35-аас хойш гэрлэдэг. Гэсэн хэдий ч хувь тавилантай холбоотой шийдвэр гаргах үедээ тэд бүх зүйлээ золиосолно. Тиймээс тэд гэрлэлтээ аль болох амжилттай болгохын тулд бүх зүйлийг хийх болно. Матрын орд (18 нас) Энэ ордны төлөөлөгчид хурдан гэрлэж, хурдан эцэг эх болдог. Тэдний хувьд гэр бүлийнхээ талаар бусдын санал бодол чухал байдаг. Хамгийн сайн нь тэд гэр бүл, найз нөхдийнхөө хүрээлэлд байгаа гэдгээ мэдэрч чаддаг.
Бумбын орд (40 нас) Энэ ордны төлөөлөгчид магадгүй хэзээ ч гэрлэхгүй байх бодолтой байж болох ч энэ нь тэд аз жаргалаа олохгүй гэсэн үг биш юм. Хурим хийхээр шийдсэн бол Бумбынхан 40 нас хүрсэн байх нь элбэг. Загасны орд (25 нас) Загасны дотоод ертөнц асар их баялаг боловч хүн бүхэн тэдний гансарсан байдлыг тэвчиж чаддаггүй. Гэхдээ тэд хосоо амархан олдог. Тэд 27 нас гэхэд ханиа аль хэдийн олсон байдаг. Зөн совиндоо итгээрэй, бүх зүйл сайхан болно
Эх сурвалж: duuren.info
Сэтгэгдэл