Хоорондоо үл зохицох ордууд


Хоорондоо үл зохицох ордуудХонь -Хонь

Тун ховор холбоо. Тэднийг зэрэгцээ хоёр галт уултай зүйрлэж болно. Хоёр уулны нэг нь байнга ажиллаж байдаг. Хамгийн сонирхолтой нь тэд хоорондоо их ялгаатай. Хөнгөхөн салхи нэгнээс нь үүсэх л юм бол нөгөөдөө жинхэнэ хар салхи шиг нөлөөлнө. Энэ холбоо нь хэн хэнийгээ номхотгож хазаалрлах, хэн нь гарын дор байх вэ гэдэг асуудал үүсэх нь элбэг байдаг.

Хонь – Үхэр

Хамгийн шийдвэртэй хүчтэй, найдвартай холбоо. Авууштай нь хонь өөрийн үхрээ хөдлөх л юм бол уяж зогсоож амждаг. Хонь үнэнч, шударга, тусархуу байсан ч энэ нь ховор тохиолдол. Хонь буцалж бургилж байхад үхэр тайван суудаг. Энэ нь хонинд хамгийн сайн эм болж өгдөг.

Хонь – Ихэр

Хонь ихэр хоёрын хооронд харилцан ойлголцол, хайрын мэдрэхүй амархан тогтдог. Анхны харцаар дурлах нь олон. Аз жаргалтай урт удаан холбоо тогтох боломжгүй гол буруутан нь ихрүүдийн өнгөцхөн мэдрэхүй. Ихэр маш сайхан хөгжилтэй хань хэдий ч маш богино хугацааных байдаг.

Хонь –Мэлхий

Байнгын асуудалтай холбоо. Үргэлж санал нийлдэггүй. Ялангуяа тэд ертөнцийг үзэх үзэл бодлоороо нийлдэггүй. Мэлхий өөрийн мэдрэхүйд захирагддаг. Мэлхийн хувд хонь жинхэнэ сэтгэлийн цэвэрлэгч болдог. Өөрийнхөө гал хүчээр мэлхийний битүүмжлэгдсэн орооцолдсон мэдрэхүйг гаргаж хаяж чаддаг. Хонь өөрийнхөө зан байдлыг тодоор илэрхийлж эхлэх үед мэлхий таг болж нуугдана. Энэ холбоонд хонь толгойлох боловч түүний ухаан, энэрэнгүй байдал, биеэ барихаас энэ холбооны сайн сайхан байдал шалтгаална.

Хонь –Жинлүүр

Жинлүүр бол хонины эсрэг тал. Тэд сэтгэл зүрхний хэмнэлээр тэс өөр байсан ч тэд гэрлэх нь их байдаг. Жинлүүрийн гадаад үзэмж, авхаалж, зориг самбаа, шийдэмгий тэмцэх байдал хонийг татдаг. Хэрвээ тэд хоёулаа өөрсдийн зан суртахууны муу талаа дийлж байвал жинхэнэ хүчтэй холбоо тогтдог.

Хонь – Охин

Нэлээн асуудалтай холбоо. Охины хувиа хичээсэн хүйтэн, нууцгай тооцоотой байдал нь эв найрамдалд тохирохгүй. Энд зөвхөн жинхэнэ ажил хэргийн холбоо, хамтын ажиллагаанаас өөр юу ч байхгүй.

Хонь – Арслан

Тэд зан төрхөөрөө ижил төстэй ч гүн гүнзгий хайр дурлал байхгүй учир зайлшгүй хөндий байдалд хүрдэг. Арслангууд өөрийн авхаалж, зоргоороо амьдрал дахь саад тотгорыг зайлуулж чаддаг. Арслан хувь тавилангаараа хоньтой холбогддог. Энэ хоёрт адилхан нь оргилуун халуун хүсэл тачаал. Тэд хоёулаа хөдөлмөрч. Хэрвээ энэ холбоо байхгүй бол гэр бүл хань ижлийн амьдрал тасарч үгүй болох мэт төсөөлж болно.

Хонь – Хилэнц

Энэ холбоонд тэд хэзээ салахгүй нөхөд эсвэл хэзээ ч эвлэршгүй дайснууд болдог. Зөвхөн эрх чөлөө, бие даасан байдал энэ холбооны үндсийг бэхжүүлнэ. Ялангуяа эрэгтэй хонь, эмэгтэй хилэнц. Хонь өөрийнхөө зоргоороо аашлах, хардах, хэрцгий сэтгэл, дипломат чанар, заль мэх, баашлах байдлаа ашиглах хэрэгтэй. Энэ шаардлагууд биелэсэн тохиолдолд энэ холбоо нь боломжтой, аз жаргалтай байна.

Хонь – Нум

Эртний ухаантнууд нум бол хонины нэмэгдэл хүч гэж баталдаг. Тэдний хайр анхны харцаар эхэлдэг. Гэрлэлт нь ч зохистой байдаг. Нум бол байнга үнэний эрэлд тэмүүлдэг. Үүнд хамгийн сайн туслагч нь хонь байдаг. Тэдний маргаан болон яриа нь нэг л зорилготой байдаг. Тэд үргэлж хамт байдаг. Анхааруулж сануулсан зүйлийг мөрдлөг болгож чадвал энэ гэрлэлт амжилттай сайхан байна.

Хонь -Матар

Зан төлөв, ёс суртахуун, амьдралын хэм хэмжээ өөр. Тэдний гэрлэлт ховор тохиолддог. Тэдний хооронд оч үсэрсэн тэмцэл байнга байдаг. Тэд хоёулаа эвэртэй. Хэн нь хэнийхээ эврийг хугална гэдгийг хэлэхэд бэрх. Матар гэрлэлтийг гүн хавцал мэт үздэг. Матрын хувьд хонь нь хурдан нисч буй сүүлт од мэт. Хонинд ашигтай байгаа тохиолдолд оршин тогтносоор байх болно.

Хонь -Хумх

Энэ гэрлэлт нь Хятадын хамгийн сайхан галын наадмын жишгээр шууд гялалзах болно. Хумх хонио хардуулахгүй байсан үед энэ гэрлэлт сайн сайхан байна. Тэдний дунд ямар нэгэн таагүй, ойлгомжгүй байдал шууд илрэхгүй аажим аажимаар гардаг байна.

Хонь – Загас

Аз жаргалтай хос. Бэлгийн амьдрал нь хэт их нийлэмжтэй ч байж болно. Хонины ордныхны олон сайн тал загасуудыг гайхшруулна. Тэд цайлган хонины толгойг сайн эргүүлж чадна. Хамтран амьдрахын тулд илүү тэвчээр гаргаж, харилцан ойлголцох хэрэгтэй.

Үхэр – Хонь

Сэтгэл санааны нийлэмжээрээ учирдаг хосууд. Үхрийн өөрийнхөөрөө зүтгэдэг зан, уян биш байдал эмэгтэй хонийг бухимдуулна. Тэдний бэлгийн харьцаанд ямар ч асуудал байхгүй. Үхэр хонь 30 нас хүрснээсээ хойш учирвал илүү таатай.

Үхэр -Үхэр

Сайхан хос. Материаллаг байдал дээшлэх тусам энэ хоёрын холбоо бат бөх болно. Гэр орны ая тух, хүүхэд мэт асуудлаас болж тэд огт муудалцахгүй. Энэ хосуудын сонирхдог адил төстэй зүйлүүд нь энэ холбоог тогтвортой болгодог.

Үхэр – Ихэр

Энэ бол маш тогтворгүй холбоо. Тэдний сонирхол нийцдэггүй. Нэг нэгнийгээ ойлгодоггүй, бэлгийн нийлэмжгүй байдал нь энэ хоёр хосын байнгын хэрүүл маргааны үүсвэр болно. Ихэрийн хурц хөдөлгөөн, хувирамтгай ааш нь үхрийнхний хардалт хилэнг бадраана. Иймээс энэ холбоо нь удаан байх магадлал бага байна.

Үхэр – Мэлхий

Боломжийн холбоо. Энэ холбоонд сайхан харьцаа, бүрэн ойлголцол байдаг. Хань ижил, гэр бүлийн амьдралын найдвартай үндэс суурь энэ холбоонд өөрсдийнхөө зан төлөв, ёс суртахууны муу талыг хатуу чанд хянаснаараа өөрийнхөөрөө зүтгэдэг, зөрүүд байдлаа зөөлрүүлдэг. Ингэснээрээ тэдний хань ижил, гэр бүлийн холбоо цэцэглэн аз жаргал зөвшилцөл өөрөө ундрах болно.

Үхэр – Жинлүүр

Амьдралын олон зарчим үл ойлголцлоос шалтгаалаад маш таагүй байх магадлалтай. Үхрүүдийн үндэс суурьтай байдал жинлүүрийн хэлбэрдэгч байдлыг эсэргүүцнэ. Бэлгийн нийлэмжгүй байдал нь тэдний маргааны эх үүсвэр болно. Өөрсөндөө тавьсан зорилго, эд хөрөнгө, хүүхдээс болж тэдний холбоо тасрах аюул нүүрлэх вий.

Үхэр -Арслан

Амьдрах чадвар бага холбоо. Хэрүүл маргаан үүсгэгчид хэн ч захирагдахгүй. Үхрийн хянамгай байдал арслангийн хөнгөн хийсвэр өгөөмөр байдлыг эсэргүүцнэ. Бэлгийн нийлэмж ч гэсэн үхэрт итгэл найдвар тайван байдлыг өгөхгүй. Үхэр арслангийн тоглоомд дургүй. Энэ холбоо хэсэг хугацааны дараа тасарна.

Үхэр – Охин

Ялангуяа үхрийн хувьд амжилттай холбоо. Хоёулаа туршлагатай тооцоотой харилцан буулт хийх хүсэлтэй хэнтэй ч таарамжтай. Үхрийн өөдрөг үзэл охины аж ахуйч тогтвортой чанартай зохицно. Энэ холбоог хүүхдүүд тасаршгүй болгодог.

Үхэр – Хилэнц

Маш ховор холбоо. Гол бэлгийн амьдрал. Тэд хэрүүл маргаан, тачаал, хардалтын эсрэг хоёулаа зогсож чадна. Гэвч энэ нь зөвхөн бэлгийн амьдрал хангалуун байсан тохиолдолд л. Тэдний амьдралын зарчим нийцдэг учир холбоо нь тогтвортой. Нэг талаасаа тасрах аюулд хүрвэл бие хайргүй тэмцэх шаардлага гарна. Энэ холбоо нь зөвхөн хайрын холбоон дээр тогтоно.

Үхэр -Матар

Амьдралын зарчим нь нийлэмжтэй. Материаллаг аж байдалд тэмүүлдэгээрээ харилцан ойлголцол нэг нэгэндээ үнэнч байдал нь гэрлэлтийг тогтвортой баталгаажуулна. Энэ холбоо жилээс жилд зөвшилцөж, таталцаж бэхжинэ. Салалт бараг үгүй.

Үхэр -Нум

Сул холбоо. Харилцан ойлголцол байхгүй. Нум өөрийг нь тэнгэрээс газарт буулган аваачих тийм л түншийг хайдаг. Үхрийн зөрүүд өөрийнхөө бодлыг бусдад тулгадаг зан нь нумын эсэргүүцлийг төрүүлнэ. Бэлгийн нийлэмж ч гэсэн тааруу.

Үхэр – Хумх

Ялангуяа үхрүүдийн хувьд муу холбоо. Хумхын хувирамтгай байдал үхрийн амралт нойрыг хасдаг. Байнгын ачаалал хэрүүл маргааны үндэс болно. Үхэр зөвхөн хумхтай тэмцэхгүй эргэн тойрныхонтой нь тэмцэж эхэлнэ. Үл ойлголцол, амьдралын нийлэмжгүй байдал энэ холбоог тогтворгүй болгоно.

Үхэр – Загас

Бэлгийн нийлэмж болон чин үнэнч сэтгэл дээр суурилсан бат бөх холбоо. Дээд хэмжээний материаллаг байдалд энэ холбоо сайн тогтдог. Загас хөгжиж цэнгэж жаргахыг хүсдэг ч үхрийн хямагч зан бодит байдлуудыг нөхөж өгч чадна. Нас ахих болтол энэ холбоо хадгалагдана.

Хамтатгах – Хонь

Хоорондоо харилцан ойлголцох, уурлаж уцаарлахдаа амархан холбоо. Үүнд гол буруутан нь ихрийн хэтэрхий өнгөц мэдрэхүй. Тэд өөр өөрсдийн санаа бодол, төлөвлөгөө, ажил зоригоо нэгтгэсэн үед л көвшилцөж чадна. Ихрийг хонины хүч чадал, илч хайр бишрүүлдэг.

Хамтатгах – Үхэр

Нийцтэй олон тал, мэдрэхүйн таталцал байсан ч энэ холбоо амьдрах чадваргүй. Учир нь ихрүүд гэртээ бага байдгаас үхэр хардсандаа хамаг хүчээ барна. Байнгын хэрүүл маргаан, байнгын зочид. Ихрүүд хайр дурлал сексийн харьцаа сэтгэл зүрхний ярианд идэвхитэй санаачлагч байдаг. Гэвч тухайн цагтаа л байх магадлалтай.

Хамтатгах – Ихэр

Тэд учрахдаа өмнө нь хайр дурлалын балмад явдлуудтай учирсан байдаг. Энэ холбоо зөвхөн нөхөрлөл, тооцоогоор зохицно. Энэ гэрлэлтийг зурхайчид сансрын алдаа гэж нэрлэдэг. Ямар ч идэвхигүй, чимээ шуугиангүй, хардалтгүй, сэтгэл зовох зүйлгүй, баяр баясгалан ч байхгүй амьдрал.

Хамтатгах – Мэлхий

Мэлхий маш хүчтэй мэдрэхүйтэй бол ихрүүд ухаантай байдаг. Тэд ямарваа үйлдэлд хэзээ ч зөвшилцөхгүй. Энэ хос ямар ч бэлгийн харьцаанд ордоггүй. Нөхөрсөг оюуны шинж чанараараа л нэг нэгнээ сонирхдог. Үүнээс гадна энэ холбоонд тэдний өөрсдийнх нь сэтгэл санааны байнгын өөрчлөлт сэтгэлээр унах байдлууд саад болдог.

Хамтатгах -Охин

Охины амьдрах чадвар ихрийн сэтгэлийн түгшүүр тэдний холбодог. Энэ холбоонд эв түнжин нөхөрсөг байдал, хамтын ажиллагаа байдаг. Гэвч хамтран амьдрах асуудал байхгүй.

Хамтатгах – Арслан

Бие махбодиороо болон бусад олон сонирхлоороо энэ хос нийлэмжтэй байдаг. Арслангийн хурц ухаан, хөгжилтэй, хөдөлгөөнтэй байдал, уран сайхан үг нь ихрүүдийг бишрүүлж чаддаг. Ихрийн шийдвэртэй бус өнгөцхөн, шүүмжлэлтэй ханддаг, байнгын цаг барьдаггүй байдал нь Арслангийн байдлыг бухимдлыг хүргэдэг. Нэг нэгнийхээ мууг бүү хар.

Хамтатгах -Жинлүүр

Тэд нэгнийгээ хайрлаж амьдарч чаддаг урлаг бүхий хосууд. Тэд хоёулаа баярлаж, жаргаж чадахаас гадна цэнгээн шуугиан, тоглоом наадам, хошин шогт дуртай. Жинлүүр байнга сайшаал магтаал, бялдууч байдлыг хүсдэг. Тэгж чадваас энэ хос олон жилээр амьдарч чадна. Гэвч судалгаагаас үзэхэд энэ хосод салалт их байдаг байна. Арслангийн байдлыг бухимдлыг хүргэдэг. Нэг нэгнийхээ мууг бүү хар.

Хамтатгах – Хилэнц

Энэ хосуудыг зөвхөн ажил хэргийн холбоо л нийцүүлдэг. Тэд оюун санаа, биеий хүчээрээ зохицох ч хосолж амьдарвал байнгын асуудалтай тулгарна. Ихрүүдийн ойлгомжгүй ёс суртахуун, олон найз эмэгтэй, зугаа цэнгэл хилэнцийн хүчтэй зан чанар, хардалт, сэрдэлттэй нийлэхээрээ тэдний амьдралыг хэрүүл маргаан, салалтанд хүргэнэ. Хилэнц бол захирагч, удирдагч. Ихэр бол түүний хараат бөгөөд захирагдагч нь Арслангийн байдлыг бухимдлыг хүргэдэг. Нэг нэгнийхээ мууг бүү хар.

Хамтатгах – Матар

Ажил хэргийн болоод нөхөрлөлийн холбоо л байж болно. Хэрвээ нийлэн амьдарвал энэ хосуудын амьдрал маш их асуудалтай байдаг. Арслангийн байдлыг бухимдлыг хүргэдэг. Нэг нэгнийхээ мууг бүү хар.

Хамтатгах – Хумх

Эв түнжин, хамтын ажил үйлс, хайр дурлал, бэлгийн урлагийн нууц мэдлэг, жинхэнэ үнэн, санаа нэгдсэн төлөвлөгөө, санаачилга байж чадах холбоо. Тэд нэг нэгэндээ л зориулагдсан мэт сайхан хос болж чадна. Ихэнх тохиолдолд тэдний хайр анхны харцаас үүсдэг. Хоёулаа сэтгэлийн эрх чөлөөнд дуртай. Ихэр нь хумхад ямар ч хүчирхийлэл, албадлага мэдрүүлэхгүйгээр асуудлыг тавьж чаддаг. Энэ холбоонд уйтгар гуниг огт байдаггүй. Арслангийн байдлыг бухимдлыг хүргэдэг. Нэг нэгнийхээ мууг бүү хар.

Хамтатгах – Загас

Энэ хосын харьцаа хэврэг байдаг. Зохилдож чаддаггүй энэ хос тус тусдаа, өөр өөрийнхөө зайнд байна. Загас гүн мэдрэхүйтэй, харин ихэр хөнгөн хийсвэр, салхи мэт. Загасны сэтгэлийн дулаанд ихрийн оюун санааны хүйтэн байдал зохицохгүй.

Мэлхий – Хонь

Байнгын асуудалтай холбоо. Үргэлж санал нийлдэггүй. Ялангуяа тэд ертөнцийг үзэх үзэл бодлоороо нийлэхгүй. Мэлхий өөрийн мэдрэхүйд захирагддаг. Мэлхийн хувьд хонь жинхэнэ сэтгэлийн цэвэрлэгч болдог. Өөрийнхөө гал, хүчээр мэлхийний битүүмжлэгдсэн, орооцолдсон мэдрэхүйг гаргаж хаяж чаддаг. Хонь өөрийнхөө зан б/длыг хурц тодоор илэрхийлж эхлэх үед мэлхий таг болж нуугдана. Энэ холбоонд хонь толгойлох боловч түүний ухаан, энэрэнгүй б/дал, биеэ барихаас энэ холбооны сайн сайхан б/дал шалтгаална.

Мэлхий- Үхэр

Боломжийн холбоо. Энэ холбоонд сайхан харьцаа, бүрэн ойлголцол байдаг. Хань ижил, гэр бүлийн амьдралын найдвартай үндэс суурь энэ холбоонд өөрсдийнхөө зан төлөв, ёс суртахууны муу талыг хатуу чанд хянаснаараа өөрийнхөөрөө зүтгэдэг, зөрүүд байдлаа зөөлрүүлдэг. Ингэснээрээ тэдний хань ижил, гэр бүлийн холбоо цэцэглэн аз жаргал зөвшилцөл өөрөө ундрах болно.

Мэлхий- Ихэр

Мэлхий маш хүчтэй мэдрэхүйтэй бол ихрүүд ухаантай байдаг. Тэд ямарваа үйлдэлд хэзээ ч зөвшилцөхгүй. Энэ хос нь ямар ч бэлгийн харьцаанд ордоггүй, нөхөрсөг, оюуны шинж чанараараа л нэг нэгнээ сонирхдог. Үүнээс гадна энэ холбоонд тэдний өөрсдийнх нь сэтгэл санааны байнгын өөрчлөлт, сэтгэлээр унах байдлууд саад болдог.

Мэлхий – Жинлүүр

Энэ харьцаанд чин сэтгэлийн харьцаа тогтох нь ховор. Санхүүгийн тогтвортой байдлаар ийм гэр бүл тогтох нь олонтаа. Мэлхий яваандаа түлхэгч байхаасаа ядарна. Эцсийн эцэст мэдрэмтгий мэлхий түншдээ буулт хийж, гомдол нь зүрхэнд удаан хадгалагдаж, үе үе санагдаж хөндүүрлүүлнэ.

Мэлхий – Арслан

Нууцлаг, сонирхолтой холбоо. Гэхдээ гэрлэхэд тохиромжгүй. Тэдний амьдрал адал явдлаар дүүрэн, маш сонирхолтой байх боловч ийм байдал нууц амрагуудад л илүү тохиромжтой. Гэр бүл бологчдод арай тайван амьдрал л хэрэгтэй.

Мэлхий – Охин

Тэд бие биенээ сайтар ойлгох тул гэр бүлийн холбоо тогтвортой. Мэлхийнхэн өөрийн аюулгүй байдал, ирээдүйдээ итгэх итгэлээ Охинд өгөх хэрэгтэй гэдгээ ойлгодог. Тэрбээр зөвхөн мөнгөний хэтэвчээ өгөөд зогсохгүй зүрх сэтгэлээ ч өгөх ёстойгоо ухаардаг нь эс тэгвээс хичнээн өндөр үнэ төлөөд ч тэдгээрийг олж авах амаргүйг мэдэрснийх байдаг.

Мэлхий- Хилэнц

Тэдний сонирхол нэг хэдий ч хамт байхад амаргүй байх болно. Тэд бие биеийгээ ойлголцоход хүнд төдийгүй маргалдахаараа зэрэг зэрэг нэг нэг рүүгээ хашгичин, хэрэлдэж дараа нь юу ч болоогүй юм шиг сайхан аашилж үүрд хайртай байхаа андгайлцгаадаг.

Мэлхий -Матар

Энэ хосод эсрэг тэсрэг зүйл их ч сексийн хувьд сайн зохицдог бол гэрлэж болно. Ийм харьцаа насан турш ч үргэлжилж болно. Харин эсрэг тохиолдолд удаан хамт амьдарч чадахгүй, салж хагацдаг. Энэ харьцаанд матар байнга буулт хийх шаардлага гардаг.

Мэлхий- Хумх

Энэ 2 орлны гэрлэлт аз жаргал авчирдаггүй. Тэд бие биенээ харилцан хүндлээд ч нэмэргүй. Тэр битгий хэл энэ 2 ордны хоорондын хамтын ажиллагаа, найз нөхдийн харилцаа ч замхран алга болдог. Тэд хоорондоо ямар нэгэн харилцаа үүсгэж хэрэггүй. Тэд гэрлэдэг юм гэхэд 7 хоногт долоо нийлж долоо сална.

Мэлхий- загас

Энэ 2 ордны гэрлэлт аз жаргал авчирдаггүй. Тэд бие биенээ харилцан хүндлээд ч нэмэргүй. Тэр битгий хэл энэ 2 ордны хоорондын хамтын ажиллагаа, найз нөхдийн харилцаа ч замхран алга болдог. Тэд хоорондоо ямар нэгэн харилцаа үүсгэж хэрэггүй. Тэд гэрлэдэг юм гэхэд 7 хоногт долоо нийлж долоо сална.

Арслан- Хонь

Үр бүтээлтэй, тод томруун холбоо. Бие биенээ ойлголцож чадахгүйгээс асуудал гарна. Энэ хоёрын тухай тэд хамтдаа удаан хугацаагаар аз жаргалтай амьдарч байгаад нэг л өдөр зэрэг нас барсан гэж зөгнөхөд болно.

Арслан – Үхэр

Агуу том хайр, арвин их хүсэл тачаалын холбоо. Бэлгийн гайхамшигтай тохироо, харилцан тур тачаалын ундарга тэдэнд бий. Гэвч хэсэг хугацааны дараа энэ бүх мэдрэмж суларч доройтох учир тэд гэр бүл бололцохын оронд амрагууд хэвээр үлдсэн нь дээр.

Арслан – Хамтатгах

Нөхөрсөг, найрсаг, дэгтэй харилцаа. Гэрлэлтээр энэ харьцаа улам л бэхжинэ. Сонирхол нь ижил учир тэд салшгүй хамт байх болно. Гэхдээ энэ холбоо хүсэл хайр дурлалаас илүү харилцан хүнтэдгэл дээр суурилсан байна.

Арслан – Мэлхий

Нууцлаг, сонирхолтой холбоо. Гэхдээ гэрлэхэд тохиромжгүй, тэдний амьдрал адал явдлаар дүүрэн маш сонирхолтой байх боловч ийм байдал нууц амрагуудад илүү тохиромжтой. Гэр бүл бологчдод арай тайван амьдрал л хэрэгтэй.

Арслан – Арслан

Аль аль нь жирийн бус байхад энэ холбоо зохимжтой. Хоёр хүчтэй хүн бие биенийхээ хувийн онцлогоороо нэг нэгнээ гүйцээж нөхнө. Ийм хосуудаас дандаа л хурц, авьяас билигтэй хүүхдүүд төрдөг.

Арслан – Охин

Үл ойлголцол, хөндий хүйтэн байдал. Уран бүтээлийн агуу их нийтлэг сонирхол л тэдэнд сайн сайхныг авчирч болох юм. Өөрөөр хэлбэл, тэд сайн хамтран зүтгэгчид болохоос нэг гэр бүл биш.

Арслан- Жинлүүр

Тэд бие бидээ маш их татагдах боловч энэ нь ердөө л эхэн үеийн байдал. Дараа нь өөрсдийнхөө эсрэг тэсрэг болохыг ойлгоод шууд л салцгаадаг.

Арслан – Хилэнц

Ухаангүй хүсэл тачаал. Эдгээр ордныхон уулзалдахаар уулыг ч эргүүлэхэд бэлэн болно. Харин орон дотроо газар хөдлөлт болж байна гэсэн үг. Гэвч байнга ийм ачаалалтай амьдарна гэдэг боломжгүй учир амьдралаа холбож олон жилээр хамт амьдаръя гэж гэж хүсэж байгаа бол сайн л бодох хэрэгтэй.

Арслан – Нум

Тэд бие биендээ нэр хүндтэй улсууд. Аль аль нь адал явдалд дуртай, нийлж байгаад ямар ч бүтэшгүй төлөвлөгөөг гүйцэлдүүлж дөнгөнө.

Арслан – Матар

Зарим хүндрэлтэй учрах ч гэсэн гэрлэх боломжтой холбоо. Матар нь арслангаа байнга хуурна. Арслан нь матрынхаа амьдралын байнгын шулуун чиг баримжаанаас залхана.

Арслан – Хумх

Энэ нь хамгийн гялалзсан, эвтэй, байнгын найрсаг холбоо. Арсланг тайвшруулж, захирч чадах ганц орд бол хумх. Тэр арсланд тохирсон хамгийн сайн хань.

Арслан – Загас

Загасны ордныхон тоглоомынхоо дүрмийг тулган хүлээлгэж, арслан түүнийг нь эргэцүүлж бодолгүй өөрчлөгдөхөд бэлэн байвал эмгэнэлт дурлал болно.

Охин – Хонь

Энэ холбоонд саад бэрхшээл их тохиолдоно. Хүйтэн, тооцоотой, аминчхан, харамч энэ холбоо тогтвор муутай байна. Энд зөвхөн цэвэр ажил хэргийн хамтын ажиллагаа, уран бүтээлийн нөхөрлөл байж болно. Өөр ямар ч харилцаа байх боломжгүй.

Охин – Үхэр

Аль алинд азтай, завшаантай холбоо. Магадгүй, тэдний дунд ухаангүй дурлал үүсэхгүй ч бие биенээ гүнзгий ойлгодог, татагддаг харилцаа нь насан эцэс хүртэл хадгалагдана.

Охин – Ихэр

Энэ холбоо нь олон өнгөт, тод нүдэнд тусах эрвээхэй шиг онцгой бөгөөд ойлгомжгүй. Тэдний хооронд ашигтай, сайн нөхөрсөг харилцаа байж болно. Харин гэр бүл болоход дэндүү аз туршсан, эрсдэл ихтэй.

Охин – Мэлхий

Тэд бие биенээ сайтар ойлгох тул гэр бүлийн холбоо тогтвортой. Мэлхийнхэн өөрийн аюулгүй байдал, ирээдүйдээ итгэх итгэлээ Охинд өгөх хэрэгтэй гэдгээ ойлгодог. Тэрбээр зөвхөн мөнгөний хэтэвчээ өгөөд зогсохгүй зүрх сэтгэлээ ч өгөх ёстойгоо ухаардаг нь эс тэгэвээс хичнээн өндөр үнэ төлөөд ч тэдгээрийг олж авах амаргүйг мэдэрснийх байдаг.

Охин – Арслан

Энд зөвхөн нөхдийн эсвэл ажил хэргийн холбоо л байж болно. Зан байдал, шинж чанар, ёс зүйн хувьд хэтэрхий их ялгаатай тэдний хувьд гэр бүлийн холбоо тогтооход бэрхшээлтэй.

Охин – Охин

Энэхүү холбоо харилцан ойлголцол, зохицолд хүрэх нь ховор байдаг. Хэн хэн нь хорон үгээр биеэсээ дайрч, хүнд цохилт өгнө. Хоёулаа сурган хүмүүжүүлэх аугаа их авьяастай, бие биенээ насан эцэс болтлоо хүмүүжүүлэх болно.

Охин – Жинлүүр

Энэ холбоо нь азгйүтэн, салж бутрах, балрах тавилантай. Охиныхны хурц шүүмжлэл тэдний гэр бүлийн холбоог зөрчилд оруулж, эв зохицлыг эвдэн сүйрүүлнэ. Харин хамтран ажиллах, ажил хэргийн болон уран бүтээлийн холбоотон байхад муугүй.

Охин – Хилэнц

Энэ гэр бүлийн холбоо үргэлжийн хэрүүл маргаан, зөрчил сөргөлдөөнтэй байна. Харин бие биенээ ойлгож, аль нэг нь нөгөөдөө захирагдаж, хэн хэнийхээ үгий


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.