Энерги эргэх хууль
Тэр нэгэн мунхаг сэтгэлтэн өөрийн жаргалаа бодож, таныг гомдоосон бол хариугаа авах гэж бүү хичээ. Учир нь хэн нэгний аз жаргалыг булаахад ирээдүйн аз жаргалтай байх боломж үгүй болж байдаг. Энэ бол энергийн хууль. Тэр хүнийг та аль нэг амьдралдаа яг тэгэж гомдоож байсан учраас л тийм зүйл өнөөдөр болж байгааг санаарай. Тэр хүн бас эргээд таныг гомдоосныхоо төлөө нэг л өдөр уйлтлаа зовох болно. Харин та түүнийг зүгээр л уучилж орхисноор түүнтэй холбоотой энергийн эргэж биелэх нөлөөллөөс салчихаж байна гэсэн үг юм. Харин өшөөгөө эргүүлээд авах аваас дахиад л муу зүйлсийг эргээд тэр хүн хийх болно. Тэгээд л таны бие өвдөнө, сэтгэл хямарна.
Өнөөгийн Монголын нийгэмд ийм зүйл маш ихээр гарч байна. Ялангуяа бөө нар хүнээс хариугаа авах гээд ирсэн хүмүүст үүнийг ухааруулаад явуулахын оронд өшөө хорслыг нь улам даамжруулан, бусдыг хорлож, хүний амиар ч хүртэл тоглодог болж.
Ялангуяа хайр дурлал, эхнэр нөхрийн харьцаанд тохиолдож байгаа зүйл. Гэтэл хар домоор хажуудаа татсан хүн хэзээ ч хүнийг сэтгэлээсээ хайрлаж чаддаггүй. Учир нь тэр дом нь хүний дотор хорлол буюу хар энерги шингээсэн байдаг учраас амьд утсан хүүхэлдэй л болгож хувиргадаг гэсэн үг юм. Нэг ёсондоо тэр хоёрт зүй ёсны жинхэнэ, амьд аз жаргалтай гэр бүлийн харьцаа үүсэх боломжгүй болдог.
Бид нар залуу хүмүүс, ухаантай байж, энергийн эргэх энэ жижигхээн хуулийг л санаад явж байвал та бусдад муу муухайг биш, сайн сайхныг хүсч амьдрах болно.
Үгүйдээ гэхэд 3 орой долоон бурхан одонд нэг нэгээр нь 7 хундага сүү өргөхдөө өөрийгөө гомдоож, зовоосон тэр хүний муу сэтгэл нь ариусч, ухаарал ирэн, сайн хүн болохыг ерөөн өргөл өргөх нь танд сайхан энергийг дуудаад зогсохгүй, тэр хүнээс илгээж байгаа муу энергийг устгаж, ариусгаж байдаг.
Та юу үйлдэнэ тэр эргээд тохиолддог.
Бие биедээ сайн сайхныг хүсч, уучилж нигүүлсэн, инээмсэглэл, хайраа бэлэглэж амьдарснаар чиний ирээдүйд ч, үр хүүхдэд ч гэсэн тийм гайхалтай сайхан зүйлсүүд тохиолдож, сайн хань ижилтэй учирч мөнхөд жаргадаг юм шүү. Сайхан ханийн тэнгэртэй яваарай залуусаа.

Сэтгэгдэл