ӨӨРИЙГӨӨ БОЛОН ХАЙРТАЙ ТҮҮНИЙГЭЭ БИШРЭН БАХДАЖ АМЬДАР


 ӨӨРИЙГӨӨ БОЛОН ХАЙРТАЙ ТҮҮНИЙГЭЭ БИШРЭН БАХДАЖ АМЬДАР

Бишрэл нь хайрын салшгүй нэг хэсэг юм. Энэ нь бидний оюун ухаанд маш их сэтгэл хөдлөлийг авчирдаг. Хайрлаж байгаа хүнээ бишрэх нь энэ ертөнцөд байх хамгийн энгийн зүйл. Тэгвэл та өөртөө асуулт тавих хэрэгтэй: "Таны амьдралыг хамт туулж байгаа, өдөр болгон таны хажууд байдаг, хүүхдийг чинь хамтдаа өсгөж байгаа хүнийг та биширдэг гэж үү?” Ихэнхдээ харьцааны гал халуун байдал удалгүй багасч, баяр хөөр буурч, бишрэл ч багасдаг. Ингэснээр зарим хүмүүс цаг хугацаа өнгөрөх тусам хайр алга болж байна гэж санадаг. Энэ бол буруу ойлголт юм. Хайр бол их уян зүйл бөгөөд тэрээр өөрчлөгдөж, өөр хэлбэр дүрстэй болдог боловч алга болдоггүй юм. Харин бишрэлийг бол эргүүлэн авчирах боломжтой.
 
Ингэснээр өмнө байсан гал халуун байдлыг буцаан авчрах боломжтой юм. Эмэгтэйчүүд ихэвчлэн нэгэн төрлийн алдааг байнга хийдэг. Эмэгтэйчүүд танихгүй хүмүүсийг бишрэхдээ амархан: алдартай од, амжилттай байгаа эрэгтэй, сэтгүүл дээр байгаа залуугийн зураг гэх мэт. Бид Холливудын сайхан бие, сайхан инээмсэглэлд татагддаг. Тэдний төгс эрэгтэй хүний үнэн бус дүр төрхөнд амархан хууртдаг. Эмэгтэйчүүд байгалын сайхан, урлагийн бүтээлийг биширдэг. Өөрсдийн хүүхдийг биширч, бахархдаг. Гэтэл өөрийн ойр дотны, хажууд байгаа эрэгтэй хүнээ бишрэх нь бүү хэл бүр сохор мэт аашилдаг. Үүнд ихэнх нь гайхдаг. Олон жил таньдаг хүнээ яагаад биширдэггүй юм бол? Тэгвэл хамтдаа цаг хугацааг туулж байгаа хүнээ дахин биширч зүрх сэтгэл чинь тухайн хүний төлөө цохилж, хайр дурлалдаа шатахад юу хүргэх бол? Хариулт маш амархан. Бишрэхэд заавал том зүйл байх ёсгүй. Хамгийн жижиг зүйлийг ч гэсэн биширч болно. Та өөрийн хайртай хүндээ дурлаж байсан үеэ санаарай. Та тэр хүнийг тухайн үед ямар нүдээр харж байснаа санаарай. Та санав уу? Та тэр хүний жижигхэн ч гэсэн зүйлд татагддаг байсан. Та түүний алхаа, гар барих хэлбэр, хувцаслалт, үнэрт нь татагддаг байсан.
 
Тэр хүн тань руу харан инээмсэглэхэд таны зүрх "зогсдог” байснаа санаарай. Түүний гар, инээмсэглэл нь таныг хэрхэн баярлуулж байсан бол? Түүний зарим нэг хэллэг, биеэ авч явах байдал? Тэр хүний бүх зүйл танд таалагддаг байсан. Тэгвэл одоо юу өөрчлөгдсөн юм бол? Амьдрал, зуршил??? Үгүй, хайртууд аа. Өөрийн хайртай хүнээ дахин бишрэх хэрэгтэй. Бид чинь цугтаа амьдарч байгаа хүмүүс. Тэгвэл хүнийг бишрэх хэрэгтэй. Ижил зүйл ижил зүйлийг татна. Та хайртай хүнээ хэр зэрэг хайрлана, тэр хэмжээгээр тэр таныг бас хайрлах болно. Та өөрөө бишрүүлэх хувьтай. Цаг хугацааны явцад таны нөхрийн нүдэн дахь таныг биширдэг тэрхүү гал буурах нь танд таалагдахгүй л байх.
 
Таны нөхөр өглөөний хоол хэрхэн бэлдэж байгааг, бас өглөөнийхөө кофег хэрхэн ууж байгааг харж бишрээрэй. Мөн тэр яаж сонин уншиж байгааг харж бишир. Та тэрээр ямар эрэлхэгээр бас өөртөө итгэлтэйгээр машин жолоодож байгааг анзаарсан уу? Бас тэрээр хүүхэдтэйгээ тоглохдоо жаахан хүүхэд шиг болдогийг харсан уу? Түүний сайхан сэтгэл дуу цөөнтэй байдал, түүний инээдтэй түүх, загасанд яваад барьж ирсэн загасаар нь бахарх. Таны хайрт биеийн тамираар яаж хичээллэж байгаагаар нь, ажилдаа яаж хандаж байгаагаар нь бас бахарх. Бас таны нөхөр янз бүрийн техниктэй ямар ч төвөггүйгээр ажиллаж байгааг хараад та бахархдаггүй гэж үү? Тэр ерөөсөө тантай адилгүй. Тэр эр хүн. Тэр таных. Тэр таны хайртай хүн. Тэгээд бахархахгүй байхын аргагүй нөхөртэй байгаа нь таны аз.

Яаж эрчүүдийн дур булаасан бүсгүй болох вэ. Эмэгтэй хүн байх хэцүү. Эмэгтэйчүүд хайрыг, баяр баясгаланг, өвдөлтийг эрчүүдээс ес дахин илүү мэдэрдэг. Харьцаагаа тасалснаас хойших ганц бие амьдралыг эмэгтэйчүүд эрчүүдээс илүү хүндээр мэдэрдэг бөгөөд дундажаар долоон жилийн дотор хэвийн байдалдаа ордог. Заримдаа илүү хугацаа ч хэрэгтэй болдог. Гэхдээ эмэгтэйчүүд илүү хүчтэй байдаг. Энэ нь тэд өөрсдийн амьдралаа хянаж чаддаг бөгөөд ямарваа нэгэн шинэлэг зүйлийг амьдралдаа оруулж ирэхдээ гарамгай байдагтай холбоотой. Эмэгтэйчүүд бол аз жаргал, хайр дурлал, эв зохицлыг бүтээн байгуулагчид байдаг. Эмэгтэйчүүдгүйгээр ертөнц нурж, эмх замбараагүй болно. Эмэгтэй хүн бол өөрийн амьдралдаа ганцаардал, урам хугаралт мөн хайр дурлалыг ч адил хэмжээгээр татаж чадах соронзон юм.

Яаж эрчүүдийн дур булаам бүсгүй болох вэ? Жор нь маш амархан. Өөрөөсөө, амьдралаас, яг одоогийн минутаас таашаал авч сурах хэрэгтэй. Өөрийн жинхэнэ мөчүүдийг таатайгаар амтал. Тэгвэл таны амьдралд тэрхүү цорын ганц халуун хайртай, өөрийнхөө бүхий л зүйлийг үнэн зүрхнээсээ хуваалцахыг хүсдэг, тантай хамтдаа амьдралаас таашаал авч чадах, түүнийг өдөр бүр амтлах тэрхүү эр хүн чинь орж ирэх болно.Өдрийг таашаалаар эхэл. Өглөө сэрээд шууд босохыг бүү яар. Өөрийгөө хэдэн минут тухлаг дулаан хөнжилдөө хэвтэж эрхлүүл. Тайван байдлаар сэрж, өдрийн турш хэрэгцээтэй эрч хүчээ аваарай.
 
Шинэ өдрийн эхний секундууд таны энэ өдрийг хэрхэн өнгөрүүлэхийг шийднэ. Тиймээс сэрэлтээс таашаал аваарай. Үүр цайж байгаагаас таашаал авч, гал тогоо руугаа очин өглөөний цай өөртөө бэлдээрэй. Наранд инээмсэглээрэй. Түр зогсож, гайхалтай мөчид инээмсэглээрэй. Энэ дэлхий ертөнц тантай мэндэлж байна. Нар болон дэлхий ертөнцийн хайранд умбаарай. Өглөөний цайгаа ууж байх үедээ зүгээр өлсөх мэдрэмжээ бүү дараарай. Хоол идэх үед өдрийн ажлын талаар бодох нь тийм ч сонирхолтой зүйл биш юм. Өглөө цай ууж байхдаа мэдээ бүү үзээрэй, сонин бүү уншаарай, төлөвлөгөөний талаар бүү бодоорой. Энэ бүгдийг хийх хугацаа танд бүтэн өдрийн туршид олдох болно. Харин одоо өтгөн, сайхан үнэртэй кофеноос таашаал аваарай. Жимсний йогурт, жимсний шүүсийг тамшаалан уугаарай. Ингэснээр та бүтэн өдрийн турш эрч хүчтэй байх болно.
 
Та шүршүүрт орж байгаа үед өөртөө хайртай байж, өөрийн гоо сайхнаа бишрээрэй. Таны зөөлөн арьсыг угааж буй усны бүлээн дуслуудаас таашаал аваарай. Та бүү яар. Ус танаас асуудал, ядаргааг тайлахыг зөвшөөрөх хэрэгтэй. Дараа нь өөрийн арьсандаа тос түрхэж, өөрийн гоо сайхнаас таашаал аваарай. Намар цаг байвал хөл доор байгаа навчны шаржигнаж дуугарч байгаагаас таашаал авах хэрэгтэй. Өвөл цаг байгаа бол цасны чахран дуугарч байгаагаас таашаал аваарай. Борооноос таашаал авч, бороо нь тэнгэрийг газартай холбож байгаагаар дүрслээрэй. Борооны дараа нар гарч ирэн танд илч дулаан түгээж, аз жаргал, хайр дурлалыг авчирна гэдгийг санаарай. Таашаалыг яг одоо л авах хэрэгтэй ба хойшлуулах хэрэггүй. Таашаал авах болно гэсэн хүлээлттэй амьдрах хэрэггүй. Таашаалыг өдөр тутам бага багаар ч гэсэн авах боломжтой. Таны амьдрал аз жаргалаар дүүрэн байх ёстой. Сайхан хувцас өмсөх боломжийг бүү хойшлуул. Та хүн бөгөөд энэ дэлхийд болж байгаа зүйл тантай холбоотой байдаг гэдгийг санаарай. Учир нь дэлхий ертөнц танд хайртай юм. Та өөртөө хайртай бол хүмүүс ч гэсэн таныг хайрлах болно.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.