Олимпийн үеэр гэрлэх санал тавьжээ


Олимпийн үеэр гэрлэх санал тавьжээРио 2016 олимпийн Дёодара цэнгэлдэх хүрээлэнд эмэгтэйтэйчүүдийн регбийн шагнал гардуулах үйл ажиллагаа дууссаны дараа талбай дээр Маржориа Инай гэх сайн дурын эмэгтэй ажилтан Бразилын эмэгтэй шигшээ багийн тамирчин Аясадоро Серуллад гэрлэх санал тавилаа.

Тэд хоёр жил үерхжээ. Инай ББСИ-д өгсөн ярилцлагадаа "Тэр бол миний бүх юм. хэдийгээр түүний тэмцээн дууссан ч бидний хувьд цоо шинэ амьдрал эхэлж байна” Би өөрсдийнхөө хайрын ялалтыг хүмүүст харуулахыг хүссэн” хэмээн хэлжээ. 

Ташрамд дурдахад, Риогийн олимпод лесби , гей, бисексуал, интерсекс болохоо зарласан 45 тамирчин оролцож байгаа аж.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.