Нийслэлийн хэмжээнд 12 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд гал түймрийн 43, аврах ажиллагааны 2 нийт 45 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Алба хаагчид гал түймрийн утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос 2 иргэнийг аварч, 630 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа.
Он гарсаар 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймэр 1575, аврах ажиллагааны 198, нийт 1773 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14,4%-иар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл