Ж.Соронзон төрсөн өдөр болгоноороо 20 орчим сая төгрөгийг багш, ажилтнуудаасаа авдаг гэв


Ж.Соронзон төрсөн өдөр болгоноороо 20 орчим сая төгрөгийг багш, ажилтнуудаасаа авдаг гэв

 

БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал, МУГБ Ж.Соронзон төрсөн өдөр болгоноороо өөрийнхөө сургуулийн багш, ажилтнуудаас 20 орчим сая төгрөгийг бэлнээр авдаг байсныг тус сургуулийн багш бидэнд мэдээллээ.

Ж.Соронзон захирлын төрсөн өдөр есдүгээр сарын 27-нд болдог бөгөөд тэрбээр төрсөн өдрийн бэлэг болгон орос багш бүрээс 100,000 төгрөг, монгол багш, ажилтнуудаас 50,000 төгрөгийг бэлнээр авдаг уламжлал тогтоосон байна.

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуульд 174 орос багш, 24 монгол багш, ажилтан ажилладаг бөгөөд тэднээс хураасан мөнгө нь 18-19 сая төгрөг болдог бөгөөд Ж.Соронзон захиралд уг мөнгийг бэлнээр өгдөг байжээ.

Тус сургуулийн хичээлийн эрхлэгч Оленкова сургуулийнхаа багш, ажилтнуудын групп чат руу "Өнөөдөр захиралд өгөх багш нарын баяр болон төрсөн өдрийн бэлэг болох  100,000 төгрөгийг надад авчирч өгнө. Өгсөн хүмүүс баримтан дээр гарын үсэг зурна” хэмээн бичсэнийг та бүхэн харж байна.

Ж.Соронзон захиралд төрсөн өдрийн бэлэг болгон 100,000 төгрөг хураалгасан хүмүүсийн жагсаалт

БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал, МУГБ Ж.Соронзон нь нэг сард 13-22 сая төгрөгийн цалинг өөртөө авдаг. Тэгсэн мөртлөө ханахгүйгээр багш, ажилтнуудаасаа төрсөн өдрөөрөө 20 орчим сая төгрөгийг, жил бүрийн цагаан сараар 50-100 мянган төгрөгийг авч золгодог хэмээн эх сурвалж мэдээллээ.

Budragchaa Serdamba



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.