Өчигдөр нийслэлийн хэмжээнд нэгдүгээр тунд нэг, хоёрдугаар тунд 11, гуравдугаар тунд 77, дөрөвдүгээр тунд 70, нийт 159 иргэн дархлаажуулалтад хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75.1 хувь нь нэгдүгээр тунд, 72 хувь нь хоёрдугаар тунд, 52.8 хувь нь гуравдугаар тунд хамрагджээ.
Харин нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.5 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3032 жирэмсэн эх, 12-15 насны 68646, 16-17 насны 27055 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байна.
Сэтгэгдэл