Доор өгүүлсэн учралууд жирийн нэг тохиолдол болов уу, эсвэл гүн гүнзгий анхаарал хандуулбал зохих ер бусын үзэгдэл үү
Золгүй машинууд1895 онд Огайо мужид ердөө хоёрхон авто машин байв. Гэтэл тэр хоёр нь хоорондоо мөргөлдчихжээ.
Байндаа хожуу туссан сумГенри Зигланд гэх америк эрийн хуучин найз бүсгүй хаягдсандаа гутарч амиа хорлон үхжээ. Бүсгүйн ах өшөө авахаар шийдэж Генриг буудсан байна. Хүн алсан гэж итгэсэн тэрээр өөрөө мөн амиа хороосон гэнэ. Гэвч Генри үхсэнгүй. Сум түүнийг дөнгөж шүргээд модонд зоогдон тогтжээ. Хэдэн жилийн дараа Генри энэ модыг огтлон хаях гэсэн боловч дийлсэнгүй, аргаа бараад тэсрэх бодис хэрэглэсэн байна. Дэлбэрэлтээр үсэрсэн сум түүний амийг авчээ.
Ижил заяат ихрүүд2002 онд Финляндад унадаг дугуйгаар зам хөндлөн гарах гэсэн эр машинд дайруулан үхжээ. 2 цагийн дараа энэ эрийн ихрийн өрөөсөн яг ийм замыг мөн л дугуйтай гарах гэж байгаад бас осолд орж өнгөрчээ. Тэд бие биеэсээ 1,5 км зайд, 2 цагийн зөрүүтэй нас барсан гэнэ.
Эдгар Алан Погийн зөгнөлЭдгар По 1838 онд "Артур Гордон Пимийн адал явдал" номоо бичжээ. Энэ зохиолд хөлөг онгоц нь сүйрсэн 4 далайчин задгай далайд үлдэж хэсэг хугацааны дараа хүнс хоолгүйн улмаас Ричард Паркер нэрт залуу хүүг алж идсэн тухай гардаг. Хэдэн жилийн дараа 1884 онд "Mignonette" хөлөг сүйрэх үед 4 далайчин л амьд үлджээ. Тэд Ричард Паркер нэртэй нэгнийгээ алж идсэн байна.
Овгийн будлиан1920-иод онд Перу орох галт тэргэн дотор 3 англи эр танилцжээ. Эхний хүн Бингам овогтой, 2 дахь нь Пауэл, харин 3 дахь нь Бингам-Пауэл овогтой байсан гэдэг.
Компьютер тоглоомонд орхигдсон Ихэр цамхаг"Deus Ex” компьютер тоглоомыг хийж байх үед зураачдын нэг нь Нью-Йоркийн Ихэр цамхагийг зурахаа мартсан байжээ. Энэ явдал 2000 онд болсон юм. Дараа нь юу болсныг дэлхий даяар мэднэ.
Ром нэрсРом улсыг үндэслэгчийг Ромул, анхны эзэн хааныг Август гэдэг байжээ. Харин сүүлийн хааны нэр Ромул Август.
Харгисуудын хотСталин, Гитлер, I Франц Иосиф нар нийлээд бараг 80 сая хүмүүсийг "цааш харуулсан” гэнэ. Энэ хүмүүс бүгдээрээ Вена хотод тодорхой хугацаанд амьдарч байсан аж.
Болгоомжлолоос болгоомжил!49 настай Өмнөд Африкийн эрдэмтэн Дэни дю Туа үхэл хэзээ ч ирж болзошгүй талаар лекц уншиж байв. Лекцээ дуусгаад халааснаасаа гаатай чихэр гаргаж амандаа хийснээ... хахаж үхсэн байна.
Яг адил амьдралтай ихрүүдОгайо мужид төрсөн ихрүүдийг төрсний нь дараа салган үрчлүүлжээ. Тэд бие биенийхээ талаар юу ч мэдэхгүй явсан байна. Гэхдээ хоёулаа Жеймс нэртэй, хоёулаа цагдаа, мөн хоёулаа Линда нэрт эхнэр авчээ. Нэг нь хүүгээ Жеймс Алан, нөгөө нь Жеймс Аллан гэж нэрлэжээ. Хоёул гэрлэлтээ цуцлуулж, хоёул Бетти нэртэй эхнэртэй болжээ. Хоёулаа нохойгоо Той гэж нэрлэсэн байна.
Азтай эмэгтэйВайолет Джессоп гэгч эмэгтэй "Хоук" онгоцтой мөргөлдөх үед нь "Олимпик" хөлгийн тавцан дээр байжээ. Энэ эмэгтэй бас мөсөн уултай мөргөлдсөн "Титаник", минад өртөж дэлбэрсэн "Британник" хөлгийн тавцан дээр байсан ч амьд үлдэж чадсан гэнэ.
Давхар хууралтДэлхийн 1-р дайны үед британчууд зорчигч тээврийн "Кармания" хөлгийг Германы "Кап Трафальгар" хөлгийг дуурайлган өөрчлөн тоноглосон байна. 1914-09-14-нд энэ онгоц хуучин "Кармания" хөлөг шиг өнгөлөн далдалсан Германы нэг онгоцыг сөнөөсөн нь жинхэнэ "Кап Трафальгар" байжээ.
Сэтгэгдэл