Оросын онгоцыг террористууд сүйрүүлснийг тогтоожээ


Оросын онгоцыг террористууд сүйрүүлснийг тогтоожээ

Өнгөрсөн сард Египетийн Синайн хойгт осолдож 224 хүний амийг авч одсон Airbus A321 онгоцны сүйрлийн шалтгааныг албан ёсоор тогтоож зарласан тухай шуурхай мэдээллийг Би Би Си агентлаг уламжилж байна. ОХУ-ын Оросын Аюулгүй байдлын албаны тэргүүн Александр Бортников Ерөнхийлөгч Владимир Путинд илтгэхдээ "Онгоцны сүйрэлд алан хядагчдыг буруутайг тогтоолоо. Онгоц тэсрэх бөмбөгний улмаас сүйрсэн. Нислэгийн явцад онгоцыг дэлбэлсэн тэсрэх бодисын ул мөрийг мэргэжилтнүүд илрүүлж энэхүү мэдээллийг нотоллоо” хэмээн илтгэсэн байна.

Кремлийн албан ёсны сайтад тавигдсан мэдээлэлд тэсрэх бөмбөг нэг килограмм эквивалиент масстай байсан гэнэ. Тэгэхээр ОХУ-ын иргэний агаарын тээврийн Когалымавиа компанийн Airbus A321 онгоцонд 1 кг жинтэй тэсрэх бөмбөг нэвтрүүлснээр энэ сүйрэл болсон нь тодорхой боллоо. Тэсрэх бөмбөг онгоцны хөдөлгүүр, далавчны хэсгийг хүчтэй гэмтээж асар өндөрт агаарын даралтын улмаас тэр дороо хэд хэдэн хэсэг болон огцом доош унасан тухай илтгэлд дурдсан гэнэ.

Аюулгүй байдлын албаныхаа албан ёсны илтгэлийг хүлээн авсан ОХУ-ын Ерөнхийлөгч буруутай этгээдүүдийг олж илрүүлэн, цээрлүүлэхийг тушаасан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Египетийн нийслэл Каирын нисэх онгоцны буудалд алан хядагчдын гишүүд шургалсан байх магадлалтай гэнэ. Учир нь жирийн зорчигчид 1 кг тэсрэх бодисыг тээшиндээ агуулж онгоцонд нэвтрэх боломж бараг байхгүй юм.

politik.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.