"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэлийг “e-Mongolia” системээр явуулах болсон тухай Цахим хөгжил, харилцаа холбооны газраас мэдээллээ. Түүнчлэн энэ оныг гарснаас хойш энэ системд төрийн 60 байгууллагын 624 үйлчилгээг оруулж, давхардсан тоогоор иргэд 8.5 сая гаруй үйлчилгээг цахимаар авсан байна. Үүний 56 хувь нь нийслэл хотын иргэд байгаа бол 44 хувь нь хөдөө, орон нутгийн иргэд байна. Батлан хамгаалах яамны зүгээс 2022 оны нэгдүгээр сард цэргийн бүртгэлийг улс орон даяар амжилттай зохион байгуулж, нийтдээ 100.000 гаруй иргэн цахимаар амжилттай цэргийн бүртгэлээ хийлгэсэн. "Оюутан цэрэг"-ийн бүртгэл ирэх сарын 1-ний өдөр нээгдэж, тус сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Үүний зэрэгцээ, энэ онд Цахим хөгжил, харилцаа холбооны газар, “И-Монгол” академи хамтран 21 аймгийн нутгийн захиргааны 1200 гаруй үйлчилгээг цахимжуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа юм байна.
"Оюутан цэрэг" хөтөлбөрт бүртгэл “E-Mongolia”-оор бүртгүүлнэ
2022/02/22 15:02
Сэтгэгдэл