“Бушуу туулай”-нууд СОНС


“Бушуу туулай”-нууд СОНС

 

Түгжрэл бууруулах  бас нэг арга нь  авто машин ачилтын төлбөрийг нэмэгдүүлэх гэнэ. Яаж сэтгэж бодохоороо ийм үүлгэр, зүүлгэр юм ярьж олны уур бухимдлыг хүргэдэг байнаа.

Ачилтын төлбөрийг нэмснээр жолооч нарын 73 хувь нь дуртай газраа машинаа байрлуулахгүй юм гэнэ. Үнэндээ энэ нийслэлд чинь машин байрлуулчих газар байтугай чихцэлдэж байгаа шүү дээ.

Тэгээд ч судалгааг өнгөрөгч оны 9 дүгээр сард хийсэн гэнэ. Хот төлөвлөлт, инженерчлэлийн асуудал 20-30 жил алдагдсанаас үүдсэн түгжрэлийг 2-3-хан сар судлаад л шийдчих юм гэнэ.

Яацарсан тархи толгойтой нөхдүүд буруу зөрүү бодчихоод түүнийгээ шийдвэрлүүлэх гэж "ТУРШИЛТ” гэх нэрээр ард иргэдийн эрхийг зөрчөөд байна вэ.

Өмнө нь ЕБС-ийн  сурагчдын хичээлийг 07:45, 08:15, 09:00 гэсэн гурван цагаас эхлүүлэхдээ нөгөө СҮРХИЙ СУДЛААЧИД ковидын үеийн саармагжилтыг тооцоололгүйгээр "Түгжрэл 15 орчим хувиар буурна” гэж бурсан. Гэтэл 2 дугаар сарын 14-нөөс эхлээд авто замын түгжрэл 23-27 хувьд хүрснийг халуунд нь халж хүйтэнд нь хөлдүүс болохоос наагуур зогсдог мэргэжилтнүүд хэлсээр байна.

"Бушуу туулай”-нууд бараг л зүүдэндээ сэтгэснээ ийнхүү муйхарлан байж шийдвэр гаргуулах гэж зүтгэдэг  шийдвэрлүүлдгээс болж ард иргэд улам зутарч байгаа тул ийнхүү бухимдаж буй хэрэг.

Ковидоос ангижраагүй байхад ус, цахилгаан, дулааны үнийг нэмсэн. Дээр шатахууны үнэ орй ойрхон нэмэгдсэнээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж, хүмүүсийн амьдрал уруудах янзтай болчхоод, одоо бараг авто зам дээрээ хонохдоо тулчхаад байхад ачилтын үнийг 100 мянган төгрөг болговол асуудал хурцдахаар байгааг яагаад мэдрэхгүй байна вэ. Эсвэл ард түмнийг үл тоож дарангуйлаад байна уу...

Тэгээд ч "Бушуу туулайнууд" та нар сонс. Тэртээ 20, 30 жилээс бөөгнөрсөн нийслэлийн түгжрэлийг 1, 2-хон сард бууруулчихдаггүй л байхгүй юу даа, эрхэм судлаач нараа.

http://erennews.mn/article/53146

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.