Коронавирусын халдварын улмаас амиа алдсан хүний тоо 6 саяыг давжээ


Коронавирусын халдварын улмаас амиа алдсан хүний тоо дэлхий дахинд 6 саяыг давж, халдварын нийт тохиолдлын тоо 446 511 318-д хүрсэн байна. 

Дэлхий даяар "COVID-19” халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо мягмар гарагт 6 004 421-д хүрсэн бол халдварын тохиолдол, нас барсан тохиолдлын тоогоороо дэлхийд нэгдүгээрт жагсаж байгаа АНУ-д халдварын 78 сая гаруй тохиолдол илэрч, 951 348 хүн нас баржээ.

Тус улсын араас 42 сая тохиолдол, 515 210 хүний нас баралттайгаар Энэтхэг, 29 сая тохиолдол, 652 143 хүн нас баралттай Бразил бичигдээд байгааг ДЭМБ-аас мэдээллээ. 

Хэдийгээр хүмүүс амны хаалт зүүхээ больж, аяллын цаг дахин эхэлж буй боловч цар тахал үргэлжилсэн хэвээр байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.