Оросын Нийгмийн технологийн академийн Эерэг динамик, сэтгэл заслын тэнхимийн эрхлэгч Владимир Слабинский олон нийтийн сүлжээний хэрэглэгчдэд өөрсдийг нь буруутай мэт буруу ойлголт төрүүлдэг “интернетийн манипулятор”-уудтай хэрхэн харьцах тухай зөвлөжээ. Тэрбээр, “Ярилцагчдаа сэтгэлзүйн гэмтэл учруулах боломжийг олгодог манипуляцийн сэтгэлзүйн технологи боловсруулагдсан байдаг. Манипуляцийн гэмтэл авсан байж болох сэтгэц-технологийн шинж тэмдэг нь таныг хувь хүний хувьд огт хийгээгүй хэрэгт буруутгах, буруутай мэт сэтгэгдэл төрөх байдлаар илэрдэг. Тиймээс таныг захирч байгаа мэт бодол төрүүлэх сошиал хаягуудтай аль болох бүү харьц. Тэд танаас асар их ялгаатай. Тэдгээр хаягуудын ард сошиал медиа манипуляторууд ажилладаг бөгөөд тэдний үйл ажиллагаанд “үнэн” гэсэн сонголт хэзээ ч байдаггүйг санаарай. Блог дээр нь сэтгэгдэл бичих боломжийг хязгаарлаж орхисноор манипуляторуудаас чөлөөлөгдөж болно хэмээн зөвлөжээ. Мөн Владимир Слабинский нийгмийн сүлжээний хэрэглэгчид шинэ харилцагчид, ялангуяа саяхан үүсгэсэн хуудсуудыг сайж ажиглах хэрэгтэй. Хоосон байгаа эсвэл хаалттай хуудсууд манипуляторууд зорилтот бүлгийг онцолсон хаягууд байдаг гэжээ. Түүнчлэн мэдээллийн талбарууд урьдчилан бэлтгэсэн аймшигт мэдээгээр үерлэх үед сэтгэл зүйд гэмтэл учирч байдаг. Яагаад гэвэл манипуляторууд хүний байгалийн айдсыг ашигладаг гэсэн байна. Эх сурвалж: ГАЗЕТА
Сэтгэгдэл