Францын Эдийн засаг, сангийн сайд Бруно Ле Майр өнгөрсөн Ням гаригт "Францын эрх баригчид Оросын Төв банкны 22 тэрбум еврогийн хөрөнгө болон барууны орнуудын Оросын эсрэг авсан хориг арга хэмжээнд өртсөн иргэдийн данс, үл хөдлөх хөрөнгийг царцаасан” гэж мэдэгджээ.
Тэрбээр RTL сувгийн эфирээр "Бид ОХУ-ын Төв банкны 22 тэрбум еврогийн хөрөнгийг битүүмжилсэн. Мөн Францын байгууллагууд болон хувь хүмүүсийн дансанд байсан 150 сая еврогийн хөрөнгийг битүүмжилсэн" гэж мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, Оросын 30 орчим иргэний эзэмшиж байсан "хагас тэрбум евро"-гийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг Францад царцаажээ. Мөн 150 сая еврогийн үнэтэй хоёр том дарвуулт онгоцыг саатуулсан байна.
Ле Майр "Эдийн засаг, Сангийн яамны түүхэнд анх удаа Оросын олигархиудын Франц дахь нийт 850 сая еврогийн хөрөнгө, ОХУ-ын Төв банкны 22 тэрбум еврогийн хөрөнгийг илрүүлж, битүүмжиллээ" гэж мэдэгдэв.
Сэтгэгдэл