Иргэн Н: НОХОЙ УСТГАЛЫН ХҮН НОХОЙГ БИШ, МАНАЙ ЦОНХЫГ БУУДААД ЯВЛАА


 

Иргэн Н: НОХОЙ УСТГАЛЫН ХҮН НОХОЙГ БИШ, МАНАЙ ЦОНХЫГ БУУДААД ЯВЛАА

 

Хан-Уул дүүрэг, Яармагийн дэнж дэх "Ханбогд” хорооллын ойролцоо нохой устгалын ажил хийсэн байна. Тус хотхоны СӨХ-ны зүгээс золбин нохой их учир дуудлага өгч, буудуулахаар болжээ. Дуудлагын дагуу ажиллаж байсан тус дүүргийн ажилтнууд нохой буудах гэж байгаад сум алдаж, айлын цонх руу буудсан байна. Энэ талаар "Ханбогд” хорооллын оршин суугч хэлэхдээ "Нохой буудахаар ирсэн хүн 06:00 цагийн орчимд нохойгоо биш, манай цонхыг буудаад явлаа. Цагдаад хандаж, манай цонх руу буудсан хүн ирж хохирол барагдуулсан. Гэсэн ч дуудлага өгсөн СӨХ хариуцлагатай баймаар байна” гэжээ.

Тус айл нялх хүүхэдтэй бөгөөд өдөржин айж, уйлсан талаар ярьж байна.

https://ergelt.mn/news/59/single/19546

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.