Сергей Рябков: БРИКС-ийн гишүүн орнууд дэлхийд шинэ дэг журмыг бий болгох үндэс суурь болно


 

Сергей Рябков: БРИКС-ийн гишүүн орнууд дэлхийд шинэ дэг журмыг бий болгох үндэс суурь болно

 

БРИКС-ийн гишүүн орнууд дэлхийд шинэ дэг журмыг бий болгох үндэс суурь болно гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Рябков мэдэгдэв. БРИКС-ийн орнуудад Бразиль, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн улсууд багтдаг бөгөөд эдгээр улс дэлхийд шинэ дэг журмыг бий болгож эхэлнэ гэж Сергей Рябков RT агентлагт ярилцлага өгөхдөө хэлжээ.

Тэрбээр мөн: Дэлхийн хүн амын бараг тал хувь, дэлхийн ДНБ-ний багагүй хэсгийг бүрдүүлдэг БРИКС-ийн орнууд олон улсын эрх зүйг хамгаалах, барууны орнуудын хориг арга хэмжээний бодлоготой тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Одоо бид олон улсын эрх зүйг хамгаалахын тулд, АНУ болон бусад орнуудын гадаад бодлогын цорын ганц хэрэгсэл болсон дур зоргоороо, хууль бус, нэг талын хориг арга хэмжээг даван туулахын төлөө нэгдэж байна гэжээ.

Эх сурвалж: RIA


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.