"Оюуны өмчийн үнэ цэнэ", "Оюуны өмчийн хулгай" сэдвээр ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зарлаж байна


ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Зорилго: Дэлхийн оюуны өмчийн өдрийг угтан 10 жилийн ахлах ангийн сурагчдад оюуны өмчийг дээдлэх, оюуны өмчийн зөрчлийн хор уршиг, үр дагаварын талаарх мэдлэг, ойлголтоо  зургийн аргаар илэрхийлэх боломжийг олгох, тэдгээр бүтээлийг оюуны өмчийн зөрчилд тавих олон нийтийн хяналтыг бий болгох чиглэлийн сурталчилгаа болгон ашиглах 

Бүтээлийн сэдэв:

  • Оюуны өмчийн үнэ цэнэ
  • Оюуны өмчийн хулгай

Хамрах хүрээ: Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид өгөгдсөн сэдвийн хүрээнд бүтээлийг ирүүлнэ.

Насны ангилал: 15-18 нас

Тавигдах шаардлага: Уралдаанд оролцох бүтээл нь хүүхэд, залуусын уран сэтгэмжээр зурагдсан байх бөгөөд ном, сэтгүүл, сурах бичгээс хуулбарласан буюу бусдын тусламжаар зурсан зургийг уралдаанд оролцуулахгүй. Бүтээлийг A3 форматын /42-59,4 см/ цаасан дээр усан будаг, гуаш, өнгийн харандаа, балын харандаа зэрэг зургийн хэрэгсэл ашиглан зурна.

Бүтээлийг ирүүлэх хугацаа: Зургийн ар талд овог /бүтнээр/ нэр, хүйс, аймаг, нийслэл, сум, дүүрэг, сургууль, анги, харилцах утасны дугаарыг бичнэ. Мөн зургийн баруун доод өнцөгт өөрийн нэр болон бүтээлийг зурж дууссан он сар өдрийг бичнэ. Оролцогч бүтээлээ 2022 оны 04 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 20-ныг хүртэл Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж, Сити плаза офиссын 3-р давхар, 301 тоотод өөрийн биеэр авчирна.  

Бүтээлийг шалгаруулах: 1-6 байрын 6 бүтээлийг шалгаруулан 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шагналыг гардуулна.

Шагналын сан: 1-3 байранд тус  бүр  нэг сурагч, тусгай байранд 3 сурагч шалгаруулж, батламж, мөнгөн шагналаар шагнана.

  • 1-р байр 1,000,000 төгрөг
  • 2-р байр 800,000 төгрөг
  • 3-р байр 500,000 төгрөг
  • Тусгай байр 3 сурагч тус бүр 300,000 төгрөг, Батламж, дурсгалын зүйл гардуулна.

Ерөнхий зохион байгуулагч: Монголын Оюуны Өмч Хамгаалах Холбоо /MIPPA/

Хамтран зохион байгуулагч: Оюуны өмчийн газар


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.