Хятадын сансрын нисэгчид дэлхийдээ буцаж ирэхэд бэлэн болов


 

 

 

Хятадын "Шэньжөү-13" нисэгчтэй сансрын хөлөг төлөвлөсөн даалгавраа биелүүлж, тун удахгүй сансрын станцаас Дүнфэн газардах төвдөө буцах болно хэмээн Хятадын сансар судлалын төвөөс мэдээлжээ.

 

"Шэньжөү-13" сансрын хөлгийн багийнхан буцах бэлтгэлээ бүрэн хангасан бөгөөд сансрын хөлөг газардах Дүнфэн төв ч сансрын нисгэгчдээ хүлээж авах бүх бэлтгэл ажлыг хангаж байгаа юм байна.

 

Тус хөлгийг өнгөрсөн жилийн аравдугаар сарын 16-нд хөөргөсөн юм. Хөлгийн гурван нисэгч Хятадын сансрын станцад 6 сарын турш ажиллаад байна.

Сансрын хөлгийн багийн гишүүд болох Жай Жыган, Ван Япин, Е Гуанфү нар хамгийн урт хугацаатай ниссэн нисгэгчид болсны хувьд тэд анх удаа сансарт шинэ жилээ угтаж, уламжлалт цагаан сарын баярыг анх удаа сансрын станцад тэмдэглэж, анх удаа сансарт хичээл заасан ба анх удаа сансрын станцад уран зургийн үзэсгэлэн зохион байгуулсан зэрэг олон "анхдагчуудыг” амжуулжээ.

Гурван сансрын нисэгч газар дээр суурилсан шинжлэх ухаан техникийн боловсон хүчний дэмжлэгтэйгээр хоёр удаагийн задгай сансарт гарах үйл ажиллагаа, хоёр удаагийн "Тяньгүн хичээл” болох сансраас хичээл заах үйл ажиллагааг амжилттай гүйцэтгэж, шинжлэх ухаан, технологийн олон туршилт болон төслийг хэрэгжүүлэн биелүүлсэн байна.

Ван Япин задгай сансарт ажилласан анхны эмэгтэй сансрын нисгэгч болж, сансрын нисэгчид анх удаа тойрог замд телеоперацийн тусламжтайгаар ачааны хөлгийг сансрын станцад залгах ажлыг дуусгажээ.

Ийнхүү энэ баг тойрог замд хамгийн урт хугацаатайгаар ниссэн Хятадын сансрын нисэгчдийн шинэ түүхийг бичиж, Хятадын сансрын станц барих дараачийн ажилд бат бөх суурийг тавьлаа.

Сансрын станцаас авсан дэлхийн бөмбөрцгийн гадаргуугийн зураг

Зургийг: Нисгэгч Ван Япин


"Шэньжөү 13” сансрын хөлгийн нисгэгчийн багийнхан Өвлийн олимпын наадамд оролцсон Хятадын тамирчид болон бусад орны тамирчдад сансраас баяр хүргэв. Зургийг: Хятадын сансрын нисгэгчдийн төв

2021 оны 11-р сарын 18-ны өдөр нисгэгч Жай Жыган задгай сансарт амжилттай ажиллав

Зургийг: Синьхуа агентлаг

Тяньжөү-2 ачааны хөлөг сансрын станцын угсралтын үе шатад төлөвлөсөн бүх даалгавраа биелүүлж, уг ачааны хөлгийг Бээжингийн цагаар 03-р сарын 27-ны өдрийн 15:59 цагт сансрын станцын суурь модулаас шилжүүлэв. 
Зургийг: Синьхуа агентлаг Гүө Жэнжүн


Нисгэгч Ван Япин сансрын станцад

Зургийг: Хятадын сансрын нисгэгчдийн төв

"Тяньгүн хичээл”-ийн хоёр дахь хичээл 03-р сарын 23-нд эхэллээ. "Шэньжөү 13”-ын сансрын хөлгийн нисгэгчдийн багийнхан Хятадын сансрын станцаас хүүхдүүдэд хичээл оров. Хүүхдүүд Хятадын Шинжлэх ухаан технологийн музейд хичээл сонсож байгаа нь

Зургийг: Синьхуа агентлаг ГҮӨ ЖҮНЖЭН

 

Эх сурвалж: people.com.cn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.