Англи бол Энэтхэг улсаас хулгайлсан мөнгөөр баригдсан юм гэж нэрт номлогч Садгуру айлдав


Англи бол Энэтхэг улсаас хулгайлсан мөнгөөр баригдсан юм гэж нэрт номлогч Садгуру айлдав

 

Үүнийг баталж “Англи улс Энэтхэг улсыг хөгжүүлээгүй харин эсрэгээр Энэтхэг улсын баялгаар Англи улсыг хөгжүүлсэн” гэж Байгаль орчны шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн (ICTA-UAB) профессор Доктор Жейсон Хикел онцоллоо. Байгалийн асар их баялагтай баян чинээлэг Энэтхэг орон ядуурсан нь колончлогчидтой холбоотой нь  эрүүл хүний нүдэнд тодорхой харагддаг.  Тэдний бодлого шат дараалалтай явагдсан. 
Колумбын Их сургуулийн хэвлэлд саяхан нийтэлсэн нэрт эдийн засагч Уца Патнайкийн хийсэн шинэ судалгаа  Британий эдийн засгийн талаар худал зүйл тараадаг байсныг бас дахин баталж судлаачдад өндрөөр үнэлэгджээ. Татвар, худалдааны талаарх бараг хоёр зуун жилийн нарийвчилсан мэдээлэлд үндэслэн Патнайк 1765-1938 оны хооронд Британи Энэтхэгээс нийт 45 их наяд доллар гадагш  гаргасан гэж тооцоолжээ.
 
Энэ судалгаан дээр түшиглэн өөр нэгэн том судалгааг Жейсон Хикел хийсэн байна. Доктор Жейсон Хикел нь “ The Divide and Less” номын зохиогч юм.
Хэтийн төлвийн хувьд 45 их наяд ам.доллар нь өнөөгийн Их Британий жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнээс 17 дахин их тул хэмжээлшгүй  мөнгө. Хулгайг  хэрхэн үйлдсэн бэ? Эхлээд Энэтхэг улсыг хөгжүүлэх нэртэй сан байгуулагдсан. Энэ нь хөрөнгө оруулах хэлбэрээр хийгдэж, үндсэндээ Энэтхэгээс бараа бүтээгдэхүүн худалдаж авахыг хүссэн хэн бүхэн зөвхөн Британий сангаас гаргасан өвөрмөц цаасан валют ашиглах гэрээ байгуулжээ. Үнэт цаасыг алт эсвэл мөнгөөр л худалдаж авдаг. Тиймээс худалдаачид Лондонд төлбөрөө алтаар төлж, оронд нь энэ цаасыг авна. Дараа нь үнэт цаасыг Энэтхэгийн үйлдвэрлэгчдэд төлбөр төлөхөд ашигладаг байв. Энэтхэгчүүд орон нутгийн колоничлолын оффист энэ цаасыг бэлэн мөнгө болгохдоо татварын орлогоосоо буюу дөнгөж цуглуулсан рупигээр “төлжээ”. Тиймээс тэд хоёр дахь удаа үнэт цаас авахын тулд хамаг цалингаа өгч  яг үнэндээ залилуулсан байна. Үүний зэрэгцээ Энэтхэгчүүд экспортынхоо хариуд цаас авч оронд нь  Лондонд бүх алт, мөнгө өгч дуусгав.
Өөрөөр хэлбэл хөгжлийг дэмжих сан гэсэн нэрийн дор гаргасан ямар ч утгагүй цаас авахын тулд Энэтхэгчүүд хамаг алт мөнгө, цалингаа өгөөд өөрсдөө ард нь алтгүй, мөнгөгүй юу ч үгүй хоцорсон гэсэн үг. Авлигад идэгдсэн тогтолцоотой Энэтхэг улс  20-р зууны эхэн үед гучин жилийн турш бодит орлогогүй, үндэсний данс алдагдалтай байв. 
Ийнхүү баялгаа экспортлоод ядуурсан учрыг тэр үед хэн ч ойлгоогүй. Учир нь экспортыг бүхэлд нь Британи эзэмшиж байв. Хамгаа алдаж  улам ядуурч байгаагаа ойлгосон ард түмэн хэдэн удаа босож, нөхөн төлбөр шаардсаны үр дүнд 2014 онд санал асуулгаар шийдэхээр болжээ. YouGov-ын санал асуулгаар Британий хүмүүсийн 50 хувь нь колоничлол колоничлуулагчдад ашигтай байсан гэж үзэв. Тэн хагас нь энэ зохиомол “алдагдал”-ыг Энэтхэг Их Британий өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэж үзжээ. Өөрөөр хэлбэл энэтхэгчүүд өөрсдөө буруутай болж таарав. Үүнд суурилан хариу арга хэмжээ авна хэмээн Их Британи Энэтхэгийн үйлдвэрлэгчдийн зохих ёсоор эзэмшдэг асар их хэмжээний орлогыг таслан зогсоов. Ингэмэгц энэ нь “алдагдал” болж Энэтхэг импортоо санхүүжүүлэхийн тулд Британиас зээл авахаас өөр сонголтгүй болгов. Тиймээс Энэтхэгийн нийт хүн ам колончлогч ноёддоо хүссэн хүсээгүй ч ямар ч шаардлагагүй өрөнд орж баригдсан нь Британий хяналтыг улам бүр бэхжүүлэв.
 
сонин mn
 
Ийнхүү хөгжлийг  дэмжих сан  нэртэйгээр эхэлсэн боолчлолд Энэтхэг улс мэдлэг чадваргүй, авилгад идэгдсэн төрийн уршгаар үе дамжин оржээ. Дааж давшгүй өрөнд орж туйлдан ядарсан ард түмэн үйлдвэрлэл явуулж амьдрах гээд чадалгүй үгүйрэн хоосорч, бүр  хөдлөх тэнхээгүй болтлоо ядарчээ. Тийнхүү амьдрах аргагүй ард түмнийг  аминдаа арчаагүй тул ийнхүү амьдардаг гэж зарим хүмүүс өнгөц дүгнэдэг. Гэтэл тэд ямар их хууран мэхлэлтэнд өртөж зовсоор сүүлдээ амьдрах итгэлгүй байдалд орсныг зарим хүмүүс ойлгодоггүй.
 
Британи Энэтхэгийг хөгжүүлээгүй. Эсрэгээр Энэтхэг Их Британийг хөгжүүлсэн. Өнөөдөр Британиас юу шаардаж байна вэ? Британичууд уучлалт гуйх ёстой юу? Мэдээжийн хэрэг. Нөхөн төлбөр төлөх үү? Магадгүй л юм. Учир нь Патнайкийн тодорхойлсон төлбөрийн дүнг нөхөхөд Британи хангалттай мөнгөгүй байж магадгүй юм. Энэ хооронд бид түүхийг үнэн зөв тийш нь эргүүлээд явж болно. Их Британи Энэтхэгийн буянаар биш харин дээрэм тонуулаар мөн Их Британий аж үйлдвэрийн өсөлт нь уурын машин, хүчирхэг байгууллагуудын ачаар биш харин хүчирхийллээс шалтгаалсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж судлаачид үзэн нэр хүндээ өсгөсөн билээ. 
Энэ бүхнийг ойлгох сэтгэл ухаант Монгол  түмэнд байгаа тул хөдөө гадаагүй л эх орноо ухуулахгүй гэж тэмцэж байна. Эх орноо хамгаалагч бүхнийг Тэнгэр тэтгэнэ. 
Англи улсын хөгжлийн сан, хөрөнгө оруулалт гэх мэт нь Монголд огт хэрэггүй зүйл гэдгийг ухаантай ард  түмэн аль хэдийн ойлгожээа. Монголчуудад тэр сан хэрэггүй, Англичуудын тусламж ч хэрэггүй. Учир нь энэ бүхэн авилгачдыг урхидах зорилготой. Хамгийн гол нь Монголын ард түмэн авилгачдын халаасанд орсныг төлөөд сууж байдаг хүмүүс биш. Харин Монголчууд өөрсдөө эх орон эд баялгийнхаа эзэн байж эх орноо хөгжүүлэх чадалтай тул энэ бүх зээл тусламжинд бүү хууртаарай. Монголчууд өөрсдөө эх орноо бүтээн байгуулж чадна.
 
Hickel. J, 2018, How Britain Stole 45 trillion from Indian, they lied about it,  retrieved from Al Jazeera News.
Patnaik. P, 2019, Agrarian and other Histories, Asian Studies, Journal of Contemporary Asian, 50, 1-3.
 
 
Эх сурвалж: "Ардчилал" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.