Зургаан сая жилийн өмнө панда баавгайд нууцлаг мутац бий болжээ


 

Зургаан сая жилийн өмнө панда баавгайд нууцлаг мутац бий болжээ

 

Аварга биет панда баавгай зөвхөн хулсаар хооллож, өдөр бүр 15 цагийг 45 кг хулс идэхэд зарцуулдаг.

Харин тэдний өвгийн хоол, тэжээл ихэнх баавгайн нэгэн адил олон янз байсан аж. Гэвч орчин цагийн панда баавгай саяхнаас л зөвхөн хулсаар хооллох болсон нь тогтоогджээ. Судалгаанаас үзвэл панда баавгайн зургаан сая жилийн өмнөөс хулсны модонд онцгой дурлажээ. Энэ төрлийн мод жилийн дөрвөн улиралд олдоц сайтай байдагтай холбоотой гэж "Scientific Reports” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд дурджээ.

Шим тэжээл бага хулс идэж, амьд үлдэхийн тулд орчин үеийн панда баавгайнууд зургаан хуруутай болсон байна. Ингэснээр тэд хулсны мөчрөөс зүүгдэж, навчийг нь тасдан авахад хялбар болжээ. Улмаар их хэмжээгээр дуртай хоолоо зооглох боломжтой болсон гэж судалгааны багийн ахлагч, Лос Анжелесын Байгалийн түүхийн музейн судлаач Шаомин Ван ярьжээ. Чулуужсан олдворууд эдгээр баавгайд урт хугацааны туршид энэ онцгой мутац хөгжиж ирснийг баталж байна. Зургаа дахь хуруутай ижил бүтэц 100-150 мянган жилийн өмнө амьдарч байсан баавгайд илэрч байжээ. Харин Ван тэргүүтэй эрдэмтэд энэ мутац үүнээс ч өмнө хөгжиж эхэлснийг батлах 6-7 сая жилийн өмнөх олдвор илрүүлсэн байна. Юньань мужаас олдсон эл олдвор нь панда баавгайн өвөг гэгддэг Ailurarctos төрөлд хамаарах аж.

 

https://news.zindaa.mn/49ao



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.