Зэвэг, хадран загас нь ховордсон загасны тоонд орж байсан ч тоо толгой нь нэмэгдсэн талаар Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс мэдээллээ. Тодруулбал, ”Чулуут тул” Нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага нь 2019 оноос эхлэн Чулуут голын сав газарт зэвэг, хадран загасны 1,730,000 орчим жарамгайг лабораторид үржүүлсэн байна.
Үүнээс 2022 онд Чулуут голын сав газарт 500 мянган жарамгай тавьж, байгалийн нөөцийг нөхөн сэргээжээ.
Ташрамд дурдахад, загасны дүрсээ дөнгөж олсон нялх зулзагыг жарамгай гэдэг.
Тодруулбал, загас нь түрс, жарамгай, жараахай, залуу бодгаль, бие гүйцсэн загас гэсэн шатлалаар өсөж хөгждөг бөгөөд олон тооны түрс дээрх шатыг дамжин нас бие гүйцэх хүртлээ үхэж хорогдсоор байдаг. Тийм ч учраас нуур, голоос загасыг үржлийн үед нь барихгүй байхыг хуулиар зохицуулдаг билээ.
Сэтгэгдэл