Жуулчдын мэддэггүй Европын хамгийн сэтгэл татам 20 хот


Дэлхийн алдартай амралт зугаалгын газар, үзэсгэлэнт арал, жуулчдын хамгийн ихээр сонирхон очдог хэн бүхний мэддэг газруудаас гадна очсон хүн бүхэнд үнэхээр бишрэм сайхан сэтгэгдэл төрүүлдэг, үзэсгэлэнтэй, нууцлаг газрууд энэ дэлхий дээр олон бий. 

Сайхны эрэлд үргэлж хатаж явдаг хүн төрөлхтөнд өөр шинэ сонин газар зугаалъя гэвэл доорх зөвлөгөө туслах юм. Европын эдгээр хотууд жуулчдын очих ёстой газрын жагсаалтанд багтдаггүй боловч очсон хүн бүхэнд онцгой сэтгэгдэл төрүүлдэг гэдэг нь судалгаагаар тогтоогджээ. 

Чески-Крумлов, Чех улс

Чех улсын Багемийн өмнөд хэсгийн хамгийн үзэсгэлэнтэй Чески-Крумлов хот. Энд хаашаа л харна ер бусын, бүр үлгэрийн гэмээр зохион байгуулсан эрт үеийн зам харгуй, гүүр зэрэг нь дэлхийн хаана ч биш, зөвхөн энд л харж болохоор өвөрмөц. Энд бодит биш, үлгэрийн хотхонд ирээд өөрөө үлгэрийн баатар мэт аялаад ирсэн сэтгэгдэл төрүүлдэг. Ердөө л нэг өдрийн дотор багтаагаад үзчихэж болох ч насан туршид гайхамшигтай дүр төрх нь сэтгэл зүрхэнд чинь үүрд хадгалагдах тийм л нэг ер бусын хот. 

Кольмар, Франц улс

Эльзасд орших Кольмархот нь Франц, Германы уран барилга, соёлын давтагдашгүй хослол. Энд бүх юм өнгөлөг, ердөө л усан будгаар саяхан тов тод зурсан мэт. Кольмар хот бол яах аргагүй Франц улсын нууцлаг, үзэсгэлэнтэй "сувд"-уудын нэг. 

Марсашлокк, Мальта улс

Марсашлокк бол үнэхээр үзэсгэлэн төгөлдөр бөгөөд Мальт улсын үндэсний бүх онцлогийг шингээсэн хот. Энэ хот улсынхаа уламжлалт загасан агнуурын гол тосгон хэмээгддэг олон жилийн түүхтэй. 

Гальштат, Австри улс

Австрийн энэ гайхамшигтай хөөрхөн хот бол ердөө л уран зураг гэсэн үг. Гальштат нь нуурын эрэг дээр байрлах бөгөөд түүний нуурын мандал дээр өдөржингөө эргэн тойрон тусах дүрс жуулчдад ер бусын сэтгэгдэл төрүүлдэг. Энэ хот өөрийн өвөрмөц төрхөөрөө ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн. Зун, өвлийн аль ч улиралд ирсэн та зүрх сэтгэлийнхээ нэгээхэн хэсгийг энд орхиод л буцна. 

Блед, Словени улс

Словени улсын Блед хот бол олон талаараа жуулчдыг гайхашруулж чадах үзэсгэлэнтэй байгальтай. Эндэхийн оршин суугчид гайхамшигтай зочломтгой гэдгээрээ алдартай. Блед нуурынхаа нэрээр нэрлэгдсэн энэ хотхон яг нуурынхаа гол дунд нь оршдог ч ёроол нь харагдам цэнгэг ус нь жуулчдын сэтгэлийг асар их хөдөлгөдөг. Энэ үзэсгэлэн төгөлдөр байгаль, тосгоны зохицолдоо яахын аргагүй манай дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын тоонд зүй ёсоор ордог.   

Бибури, Англи улс

Хуучны соёл, дүр төрхөө тэр чигээр нь хадгалан үлдсэн энэ хотхон жуулчдын сэтгэлийг ихэд хөдөлгөж бишрүүлдэг. Англидаа байтугай дэлхийд ч өв уламжлал, соёл заншлаараа толгой цохидог энэхүү тосгон фото зураг сонирхогчдын анхаарлыг илүүтэй татдаг.

Альбаррасин, Испани улс

Валенсиагаас 2 цаг, Тэруэлиэс 30 минут галт тэргээр яваад хүрэх энэ Испанийн Альбаррасин хотод очсон хэнд ч болов хэзээ ч мартагдахааргүй гайхамшигтай дурсамж үлдээнэ. 

Пучишча, Хорват улс

Дэлхийн жуулчид Хорват улсыг дөнгөж саяхнаас сонирхож эхэлсэн гэвэл ирэх жуулчдынх нь тоогоор яах аргагүй энэ улсад жуулчлал маш хурдан хугацаанд эрчимтэй хөгжиж байна гэж хэлж болохоор. Адриатын тэнгисийн эрэг дээр оршдог Пучишча хотод очихгүйгээр харин жуулчид буцахгүй шүү. Брег арлын сувдан эрэг болсон энэ гайхамшигт хотод таны сэтгэлийг татах зүйл тун ч олон. 

Анси, Франц улс

Анси хот бол XIV зуунд цамхагийн эргэн тойронд баригдсан хот гэвэл та итгэх үү. Энэ хотын гудамж талбай, ер нь юм бүхэн эртний хэв шинж, маягаа яг тэр хэвээр нь хадгалан үлдсэн байдаг. Францын сүрлэг уулсын дунд оршдог нь энэ гайхамшигтай газрыг илүү нууцлаг, сэтгэл татам болгодог. Үзэгдэх харагдах байдал нь уран зурагт л гардаг байх даа гэж дуу алдмаар. 

Манарола, Итали улс

Энэ зургийг харахад л бүх юм ойлгомжтой. Италийн баруун эргийн энэ хөөрхөн хот жижигхэн ч үзэсгэлэн төгс байдлаараа жуулчдын сэтгэлийг аргагүй л гижигддэг. Итали улсад жуулчдыг татах өөр маш олон гайхамшигтай газар бий. Танд харин жуулчлах цаг зав нь байвал үзээд барахгүй гайхамшигтай газрууд нь Италид л байна. 

Иллоккортоормиут, Гренланд улс

Нэрийг нь унших, хэлэхэд ч хэцүү энэ газар харин хүрэхэд тун амархан шүү. Исландаас долоо хоногт нэг удаа Гренландын энэ эрэг рүү тогтмол нислэгтэй байдаг. Харин Иллоккортоормиут хүрэхийн тулд нисдэг тэргээр явна. Гэсэн ч энэхүү гайхамшигт хотыг үзсэний дараа хэнд ч харамсах сэтгэл төрөхгүй, харин ч бахархах сэтгэл төрнө. 

Рейне, Норвеги улс

Загасчдын бяцхан тосгон Рейне үнэхээр үзэсгэлэн төгс байгальтай. Энэхүү гайхамшигт хотыг дүрслэхийн тулд үг ч дутна. Харин зургаар үзүүлбэл арай өөр ойлголт авна. 

Оденсе, Дани улс

Дани улсдаа хүн амынхаа тоогоор гуравт ордог ч жинхэнэ гайхамшгийг энд мэдэрнэ. Данийн өөр хаана ч үзэж харахгүй олон гайхамшигт өвөрмөц соёл заншил, дурсгалт газар энд бий. Жинхэнэ эрдэнэс л гэсэн үг.

Фрайбург, Герман улс

Өнгө будгийн гайхамшигт цогц бүхий энэ зураг танд бүхнийг хэлээд өгнө. Германы баруун урд хэсэгт орших энэ хот 1000 жилийн түүхтэй ч өнөө хир үзэсгэлэн төгөлдөр, омог бардам байдлаа алдаагүй л байна. Энд 230,000 хүн амьдардаг. 

Гереме, Турк улс

Энэ агуу эртний түүхтэй хот бол ердөө л уулын хад чулууг зүсээд хийсэн мэт өвөрмөц сонин уран барилгуудтай. Энэ хотыг анх ромчууд бүтээн босгосон түүхтэй. 

Гент, Бельги улс

Гент, бас Брюггэ ч гэж нэрлэгддэг энэ хот харагдаж байгаа шигээ даруухан биш. Очсон хүн бүр энэ хотын сэтгэл татам байдал, оршин суугчдын гайхамшигтай эелдэг байдал, үзэсгэлэн төгөлдөр байгаль, тааламжтай цаг агаарт өөрийн эрхгүй сэтгэл татагддаг. Үүнийг нүдээрээ үзэж харсан жуулчид хэзээ ч мартахгүйгээр сэтгэл зүрхээрээ мэдэрдэг. 

Торунь, Польш улс

Польш улсын алдартай жуулчлалын хотууд болох түм түжигнэж, бум бужигнаж байдаг Краков, Варшав хотуудаас түр зайлсхийж тайван амгалан байдал, эелдэг уур амьсгалаараа жуулчдын сэтгэлийг татаж байдаг Торунь хот жуулчлахад хамгийн тааламжтай хотоор шалгараад байгаа. Сэтгэлийн амар амгаланг мэдэрье гэвэл Польшийн хойд хэсэгт орших энэхүү тун чиг тохиромжой. 

Ротенбург-об-дер-Таубер, Герман улс

Энэ хотын дүр төрх танд ямар нэг зүйлийг санагдуулж байна уу? Алдарт Уолт Дисней компани «Пиноккио» хүүхэлдэйн киноныхоо хотод энэхүү хотын загварыг ашиглажээ. Энэ гайхалтай хот Европ тивйин 20 гайхамшигт хотын нэгэнд зүй ёсоор ордог. 

Ароза, Швейцарь улс

Швейцарийн өндөрлөг уулсын дунд орших энэхүү хөөрхөн хот Английн хааны гэр бүлийн очих дуртай газруудын нэг юм. Нэгэнт хааны удмынхны очих дуртай газар болохоор танд таалагдах нь ч бас эргэлзээгүй. 

Берген, Норвеги улс

Норвеги улсын баруун хэсэгт орших Берген хот 1070 онд баригдсан. Үлгэрт гардаг тоглоомон байшингууд шиг эгдүү хүргэм, баясгалантай дүр төрхтэй энэ хот норвегиуд болон олон орны жуулчдын зүрх сэтгэлээ өгөх газар юм. 


Эх сурвалж: http://www.adme.ru


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.