Мобиком компани 20 жилийн ойгоороо хуулбарласан бас болхидуу дуурайж хийсэн сурталчилгаагаа бүхий л сувагаар хаа сайгүй цацаж байгаа билээ. Ойгоо угтаж хэрэглэгчиддээ бэлэг бэлдсэн юм байх.
"Түүнийгээ гайхалтай бэлэг...” гэж ирээд л сурталчилах нь хэрэглэгчдийн сонирхлыг татсан нь ойлгомжтой. Үргэлж "шулуулж байна” хэмээн гомдоллодог хэрэглэгчид ганц удаа аятайхан бэлэг авахад юуных нь буруу гэж. Иймээс гайхалтай бэлэг хүртэх гэсэн хэрэглэгчид нь мессеж илгээгээд "гайхалтай” бэлгээ хүлээтэл хариуд нь"99 candy бэлэглэлээ” гэх.
Гэтэл Мобикомын дийлэнх хэрэглэгчид нь олон жил тухайн дугаараа
барьж буй үнэнч хэрэглэгчид нь байдаг. Ийн атал үнэнч хэрэглэгчиддээ
"99 candy” зэрэг хэнд ч хэрэггүй "оноо” өгч байгаа нь таалагдсангүй.
Энэ нь мөнгөөр бол 99 төгрөг гэнэ. Мөн "99 candy"гэх "гайхалтай" бэлэг
нь зарим хэрэглэгчиддээ очдоггүй гэнэ. Тухайлбал, байгууллагын нэрээр
дугаар авсан хэрэглэгчдэд энэхүү "candy" нь ирдэггүй юм байна.
Угаасаа ч Мобиком бэлэг сэлт өгдөггүй, бусад операторуудтай
харьцуулбал ярианы төлбөр ба багцууд нь өндөр үнэтэй байдаг,
хэрэглэгчид тухайн дугаараа олон жил барьсан болохоор л яалт ч үгүй
үнэнчээр барьдаг. 20 жилийнх нь ойн сурталчилгаагүзээд үйлчлүүлэгчид нь
өндөр хүлээлттэй, "том ой нь болж байгаа юм байна, ганц удаа аятайхан
урамшуулал бэлэг өгөх нь дээ” гэтэл ердөө л 99 төгрөг өгч хэрэглэгчдээ
басамжлав.
Иймээс тус компанийн хэрэглэгчид "Том компани байж
олон жилийн үнэнч хэрэглэгчдээ иймхэн юмаар хуурч, басамжиллаа. Нөгөө
гайхалтай бэлэг нь ердөө л энэ. Гэтэл 10-20 жил хамт байж, үнэнчээр
дугаарыг нь барьж байсан биднийг ингэж доромжилж байгаад дургүйцэж
байна” гэх хүмүүс олон нийтийн сүлжээгээр их байна.
Иймээс бүхэл бүтэн 20 жилийнхээ ойн босгон дээр хэрэглэгч,
үйлчлүүлэгчдийнхээ талархлыг зүй ёсоор нь хүртэх байтал ийнхүү уур
бухимдлыг төрүүлж байгаа Мобикомынхон юу бодож суугаа юм бол доо.
Уул
нь "Юнител”-ын хэрэгжүүлдэг GG үйлчилгээг дуурайн "candy” гэгчийг
гаргасан шиг байгаа юм. Гэвч "гайхамшигтай” зүйл хүссэн хэрэглэгчдэд нь
энэ "99 оноо” таалагдсангүй. Иймээс үйлчлүүлэгчдээ аар саархан
зүйлсээр хуурахаа зогсоож, үнэхээр л бэлэг барих гээд байгаа бол
олигтойхон шиг зүйл санаачлаасай хэмээн хүсэж байна.
Монголчууд бид чинь сэтгэлээрээ баян улс. Бас бэлэг гэгчийг сэтгэлээр мялаах дуртай хүмүүс шүү.
Г.Уянга
bataar.mn
Сэтгэгдэл