Улсын данс улайсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1,669.6 тэрбум төгрөгөөр буурахаар байгаа бөгөөд 2016 оны төсөв батлагдсанаас хойших хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулганаар баталсан хууль эрх зүйн орчны өөрчлөлт, мөн Засгийн газраас гаргасан шийдвэр болон бусад гадаад болон дотоод хүчин зүйлийн улмаас төсвийн зарлага нийт дүнгээр 2,372,4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-ий -20.6 хувьд хүрэхээр байгаа нь 2016 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй нөхцөлийг үүсгэсэн байна. Тэгвэл төвсийн тодотголоор та бидний "бүсийг" ингэж чангалахаар болсон байна.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИН ХӨЛС, НИЙГМИЙН БАТАЛГААНЫ ЧИГЛЭЛЭЭР
Төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж: Боловсролын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу төрийн жинхэнэ, төрийн тусгай болон багш, эмч зэрэг төрийн үйлчилгээний зарим албан хаагчдыг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход төрийн албанд ажилласан жилээс хамааран 1 удаа 36 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмжийн зардлыг төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох эрх зүйн зохицуулалттай байна. Энэ арга хэмжээнд 2016 онд 4317 хүн хамрагдаж, 73.2 тэрбум төгрөгийн тэтгэмж олгох, мөн 2015 онд тэтгэвэрт гарсан боловч тэтгэмжээ авч чадаагүй 2253 хүнд 29.1 тэрбум төгрөг буюу нийт 6570 албан хаагчид 102.3 тэрбум төгрөгийн тэтгэмж олгох шаардлагатай гэсэн судалгаа гарсан. Гэвч төсвийн нөхцөл байдал хүндэрсний улмаас 2016 оны төсөвт нийт 66.0 тэрбум төгрөг тусган баталсан. Төсвийн зарлагыг ач холбогдлоор эрэмбэлж нэн тэргүүнд цалин, тэтгэвэр болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад нэн шаардлагатай урсгал зардлыг санхүүжүүлж, бусад зардлыг төсвийн орлогын боломжтой уялдуулан санхүүжүүлэхээр хойшлуулсантай холбогдуулан дээрх тэтгэмж бүрэн олгогдоогүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэний улмаас ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд 1 сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор 22 зохицуулсан нь хувийн хэвшлийн байгууллагууд болон хуулиар тусгайлан тэтгэмж олгох нөхцөл заагаагүй төрийн үйлчилгээний бусад ажилтнуудад хамаарч үйлчилж байна. Төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн нөхцөл болон хэмжээг салбар бүрд харилцан адилгүй олгож байгааг арилгаж, тэтгэмжийн хэмжээг нь 1-12 сар хүртэл үндсэн цалингийн дундаж хэмжээтэй тэнцүү байхаар холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж 2016 оны 09 сарын 01-ээс хэрэгжихээр тооцлоо. Харин Төрийн албан хаагчдад тэтгэвэрт гарахад нь олгодог нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг тооцох сарын тоог бууруулж 1-12 сар болгож байгаатай холбогдуулан цэргийн албан хаагчийн тэтгэвэрт гарахад нь олгох тэтгэмжийн хугацаанд өөрчлөлт оруулахаар тооцлоо. Тухайлбал, Цэргийн албан хаагчийн алба хааж байгаа нөхцөл, онцлогийг харгалзан зарим албан хаагчдад 36 хүртэлх сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгох, эдгээр шалгуурыг хангаагүй боловч Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэвэрт гарах болзлыг хангасан бусад цэргийн албан хаагчид 24 хүртэл сарын тэтгэмж олгохоор зохих өөрчлөлтийг төсөлд тусгав. Ингэснээр тэтгэвэрт гарах тэтгэмжид олгох хөрөнгө 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулахад 2016 онд 19.2 тэрбум, 2017-2019 онуудад 60-70 тэрбум төгрөгийн зардал буурах боломжтой байна.
Шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай ижил түвшинд хүргэж, бууруулах: Улсын Их Хурлын 2011 оны Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2013 оны 45 дугаар тогтоолоор шүүгчийн албан тушаалын цалинг 2,700.0 мянган төгрөгөөс 3,300.0 мянган төгрөг байхаар тогтоож хэрэгжүүлсэн бөгөөд цалингийн хэмжээг Улсын Их Хурлын 2015 оны 11 сарын 13-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор баталсан. Төрийн албаны тухай хуулийн 28.4 дэх хэсэгт заасан цалингийн хэмжээ, сүлжээ, жишгийг тогтооход харгалзан үзэх шаардлагад "төрийн адил албан тушаалд адил хэмжээний цалин хөлс тогтоох” шаардлага тавигдсан. Гэтэл өнөөгийн шүүгчийн цалин хөлс нь төрийн албан хаагчийн дундаж цалингаас өндөр, адил мэргэжил, ур чадвар шаардах төрийн бусад адилтгах албан тушаалын цалингаас хэт өндөр байгаа нь хуулийн дээрх зарчимд нийцэхгүй байна. Иймд нийт 519 шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлэн тогтоодог байхаар хууль эрх зүйн орчныг өөрчлөхөөр төсөлд тооцож тусгав. Ингэснээр 2016 оны төсвийн тодотголд 3.2 тэрбум төгрөг, 2017 оноос жилд 7.7 тэрбум төгрөгөөр цалингийн санг бууруулахаар тооцов.
Бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөх төрийн албан хаагчид 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгодог байх: Төрийн албаны тухай хуулийн дагуу олгох бүтцийн өөрчлөлтийн тэтгэмжийн хэмжээ тооцох хугацааг 6 сар байгааг 3 сар болгон бууруулахаар тооцсон ба 2016 онд 1,697.8 сая төгрөг хэмнэх боломжтой байна. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, уг хууль батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр тооцлоо. 23 Төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдэл: Төрийн албан хаагчийн цалин, хөлс нь албан тушаалын цалин болон алба хаасан хугацаа, докторын зэргийн, цол, зэрэг дэвийн, мэргэшлийн нэмэгдлээс бүрдэхээр Төрийн албаны тухай хуулийн 28.2 дахь заалтад зохицуулсан. Нэмэгдэл цалингийн зонхилох хэсэг нь ажилласан жил, докторын зэрэг, цол, зэрэг дэв зэрэг байнгын шинжтэй, ажлын үр дүнтэй шууд уялдаагүй хүчин зүйлсээс хамаарч байгаа бөгөөд зарим салбарт эдгээр нэмэгдлүүдийн нийлбэр дүн нь тухайн албан тушаалтны үндсэн цалингаас давсан хэмжээнд хүрэхээр байна.
Эрүүл мэндийн чиглэлээр: Хавдар судлалын үндэсний төвийн мэдээлснээр Монгол Улсад элэгний вирусийн өвчлөл сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай, вирусийн тархалт өндөр, энэ төрлийн халдварын улмаас нийт хорт хавдрын 39 хувь нь хамаарч байгаа бол нийт нас баралтын 22 хувь нь хорт хавдрын шалтгаант нас баралт эзэлж байна. Элэгний С вирусийг бүрэн устгах боломжтой эм бүтээгдэж, олон улсын зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэн бөгөөд энэ төрлийн эмийн үнэ нь 2016 оны 5 сарын байдлаар 1 курс эмчилгээнд сард 250-400 америк долларын үнэтэй, уг эмчилгээ нь 3 сар үргэлжлэхээр байгаа нь иргэдэд санхүүгийн ачаалал үүсгэж байна. Иймд нийгэмд тулгамдсан элэгний вирусийн халдварын тархалтыг зогсоох, энэ төрлийн өвчнийг эмчлэхэд дэмжлэг үзүүлэх, иргэдийн санхүүгийн ачааллыг бууруулах зорилгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас 40 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр тооцож, 2016 онд 25-30 мянган иргэн эмчилгээнд хамрагдахаар төсөөлж нийт 23.4 тэрбум төгрөг ЭМДС-ийн төсвөөс зарцуулахаар тодотголд тусгав.
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР
Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт чиглүүлэх, цаашид төсвийн боломжтой уялдуулан 2019 оноос бүх хүүхдэд олгох: Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хүртэл хувийг хамарсан зорилтод бүлэгт олгохоор 2016 оны тодотголын төсөлд тооцов. Ингэснээр 2016 оны 1-6 дугаар саруудад өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгаанд хамрагдсан нийт өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрд сард 20 мянган төгрөг олгосон бол 2016 оны 7-12 дугаар саруудад өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгаанд хамрагдаж, амьжиргааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрд сард 20 мянган төгрөг олгохоор тооцож тодотголын төсөл, холбогдох шийдвэрийн төслийг боловсруулав. Ингэснээр 2016 оны анх УИХ-аас батлагдсан зардлыг 79.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцов. Үлдэх 40 хувьд хамрагдах бусад хүүхдэд олгох мөнгийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулах, 2019 оноос нөхөн олгохоор тооцов. Үүнтэй холбогдуулан "Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг боловсрууллаа.
Хүүхэд харах үйлчилгээний зардлыг бодит гүйцэтгэл үндэслэн бууруулах: УИХ- аас 2015 онд батлагдсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомжийг 2016 онд хэрэгжүүлэхэд зориулж нийт 10.6 тэрбум төгрөгийн зардал батлагдсан. 2016 оны эхний хагас жилийн байдлаар хүүхэд харах үйлчилгээний журам, стандартыг тогтоох, хүүхэд харагч буюу үйлчилгээ эрхлэх иргэдийг сургах, зөвшөөрөл олгох зэрэг бэлтгэл хангах, зохион байгуулалтын ажлууд хийгдсэн байна. Үүний үр дүнд 2016 оны 6 дугаар сарын байдлаар нийт 1263 хүүхэд харагч бүртгэгдэж, 6175 хүүхэд уг үйлчилгээнд хамрагдсан ба төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр 746.1 сая 25 төгрөг зарцуулагдсан байна. Иймд оны эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр уг үйлчилгээнд батлагдсан зардлыг 4,906.2 сая төгрөгөөр бууруулах боломжтой тул зохих өөрчлөлтийг төсвийн тодотголын саналд тусгав. Цаашид хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн үйлчлэлийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулахаар холбогдох хуулийн төслийг боловсруулж, төсвийн тодотголоор шийдвэрлүүлэхээр тооцов.
Нийгмийн халамжийн зарим хөнгөлөлтөд хамрагдах шалгуур, нөхцөлийг оновчтой тогтоох: Магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд сэргээн засах үйлчилгээнд хамруулахад үзүүлдэг хөнгөлөлт болон ахмадын зориулалттай амралт сувиллын газарт амрах эрхийн бичгийн хөнгөлөлтийг зайлшгүй шаардлагатай ахмадуудад олгодог болох, хамрах хүрээг оновчтой тогтоох, батлагдсан төсөвт багтаан хэрэгжилтийг зохион байгуулдаг байхаар тооцов. Мөн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг хөдөлмөр эрхлэлтийн төсөл, арга хэмжээтэй уялдуулах, байнгын асаргаанд хамрагдах иргэдийг тодорхойлох журмыг боловсронгуй болгож хамрах хүрээг оновчтой тогтоох шаардлагатай байна. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр халамжийн зардлыг 2013-2014 оны түвшинд бууруулах, ингэснээр 2016 онд 4.0 тэрбум төгрөгөөр, цаашид жилд 17.5 тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зардлыг бууруулах: Төсвийн 2016 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлого тасарсан бөгөөд цаашид оны эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийт 42.1 тэрбум төгрөгөөр буурах төлөвтэй байна. Орлогын бууралт нь гадаадын иргэнийг гэрээгээр ажиллуулсан ажил олгогчийн төлөх ажлын байрны төлбөр дутуу төвлөрснөөс шалтгаалсан байна. Иймд тус сангийн зардлыг 30.4 тэрбум төгрөгөөр бууруулж, төсвийн тодотголын төсөлд тусгав. Нийгмийн даатгалын тэтгэврийн санд ажилтан болон ажил олгогчоос төлөх шимтгэлийн хувь хэмжээг 5 нэгжээр үе шаттай нэмэгдүүлэх замаар тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулах: Улсын Их Хурлаас 2007 онд Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулж тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлөх хувь хэмжээг бууруулсан. Ингэснээр даатгалын хамрах хүрээ өргөжиж, сангийн орлого нэмэгдэнэ гэж тооцсон боловч тус сангийн алдагдлыг улам нэмэгдүүлэх үр дагавартай болсон. Монгол Улс дахь хүн ам зүйн бүтэц өөрчлөгдөж байгаатай уялдуулан тэтгэврийн нас, шимтгэлийн хувь хэмжээг өөрчлөөгүй тохиолдолд тэтгэврийн сангийн алдагдал хурдацтай өсөж, тэтгэврийн сангийн зардлыг төсвийн татаасаар санхүүжүүлэх, энэ нь төсвийн алдагдалтай байгаа одоогийн нөхцөлд Засгийн газрын өр үүсгэн санхүүжүүлснээр өрийн хэмжээг нэмэгдүүлэх үр дагавартай байна. Тэтгэврийн даатгалын сангийн зарлага 2011 онд ДНБ-ний 4.1 хувь байсан бол 2016 онд ДНБ-ний 5.5 хувь болж, санд улсын төсвөөс олгох татаасны хэмжээ 26 ДНБ-ний 2.0 орчим хувьд хүрч байна. Макро эдийн засгийн төлөв байдал, төсвийн дунд хугацааны төсөөллөөс үзэхэд богино болон дунд хугацаанд тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг төсвөөс санхүүжүүлэх боломжгүй байна. Иймд дунд, урт хугацаанд тус сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэвэр тогтоох насыг хүн амын дундаж насжилт өсөж байгаатай уялдуулан нэмэгдүүлэх зэрэг бодлогын арга хэмжээг авч эхлүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Тэтгэврийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх замаар алдагдалгүй болгохын тулд шимтгэлийн одоогийн хувь хэмжээг 10-12 орчим пунктээр нэмэгдүүлэх урьдчилсан тооцоолол байна. Шимтгэлийн хувь хэмжээг огцом, өндөр нэмэхгүй байх, ажил олгогч болон иргэдэд очих санхүүгийн дарамтыг бууруулах үүднээс тэтгэврийн насыг үе шаттай нэмэгдүүлэх, тэтгэврийн сангийн зарлагыг нэмэгдүүлэх үр дагавартай гарсан зарим шийдвэрийг хүчингүй болгох замаар зардлын ачааллыг давхар бууруулах боломжтой. Иймд шимтгэл тооцох хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагчийн хувьд тус тус 9.5 хувь болгох, уг шилжилтийг 2017-2018 онд тус бүрд 1 хувь, 2019 онд 0.5 пунктээр нэмэгдүүлэхээр тооцов.
Малчны тэтгэврийн насыг 5 жилээр урагшлуулж, 2018 оноос хэрэгжүүлж эхлэх: Малчид тэтгэврийн даатгалд сайн дураар даатгуулах эрх зүйн орчин нээлттэй хэдий ч өнөөгийн тогтолцоо тэдний хөдөлмөрийн болон орлогын хэв шинжтэй нийцээгүй, ажил олгогчийн дэмжлэггүй бие даан шимтгэл төлөхөд зардал өндөр байгаагаас хөдөлмөрийн насны 261.7 мянган малчдын 9.1 хувь нь тэтгэврийн даатгалтай байна. Нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд 2015 оны 12 сарын 17-нд өөрчлөлт орж малчнаар ажилласан жил тутмыг 1 жил 2 сараар ажилласнаар тооцохоор болсон боловч энэ нь даатгалд хамрах хүрээг нэмэгдүүлэх хангалттай хөшүүрэг болж чадахгүй байна. Иймд малчдад зориулсан тэтгэврийн насны хөнгөлөлтийн тусгай хөтөлбөрийг нэвтрүүлж, тэднийг тэтгэврийн орлогын баталгаагаар хангаж, улмаар нийгмийн халамжийн сангийн ирээдүйн зардлыг бууруулах шаардлагатай байна.
БОЛОВСРОЛЫН САЛБАР:
Ерөнхий боловсролын сургуулиудад багшаас бусад орон тооны норматив батлан мөрдүүлэх замаар захиргааны зардлыг үе шаттай 3-5 хувь бууруулах: Орон тооны норматив баталж мөрдүүлснээр багшлах болох туслах чиг үүргийн орон тооны зохистой харьцааг хангах, цалингийн зардлыг хэмнэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлж, захиргааны нийт зардлыг 3 орчим хувийн хэмнэлт үүсэхээр тооцов. Улсын хэмжээнд боловсролын салбарт 2015-2016 оны хичээлийн жилд 515515 суралцагчид, 46033 ажилчид ажилласнаас 28642 буюу 62 хувь нь багш, 17391 буюу 38 хувь нь багшаас бусад ажиллагсад байна(эх сурвалж: 27 Боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн цахим сан). Өөрөөр хэлбэл 18 суралцагчид 1 багш, 29 суралцагчид 1 багшаас бусад ажилтан буюу 2 багш тутамд 1 багшаас бусад ажилтан ногдож байна. Багш болон багшаас бусад ажилчдын зохистой харьцааг хангах, хавсран гүйцэтгэх боломжтой чиг үүргийг нэгтгэх, гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх боломжтой ажил үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой тул оны үлдэх хугацаанд 4,866.6 сая төгрөг, цаашид жил бүр 5,441.0 сая төгрөгийн зардал бууруулахаар тооцов. Иймд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багтаамж буюу хүүхдийн тоо, хэв шинж, ангиллыг харгалзан багшаас бусад захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг нормативыг Боловсролын болон төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран баталж, мөрдүүлдэг байх нэмэлт зохицуулалт тусгаж Бага, дунд боловсролын тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.
"Боловсролын зээлийн сан” байгуулах, үүнтэй холбогдуулан оюутанд сургалтын төрийн сангаар дамжуулан төсвөөс олгож байсан зарим хөтөлбөр, арга хэмжээг төсвийн боломжтой уялдуулан зогсоох, өөрчлөх: Монгол Ардын Намын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт оюутнуудад зориулсан "Боловсролын зээлийн сан” байгуулахаар тусгасан. Оюутнуудын сурах хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн сургалтын төлбөрийн зээл олгох арга хэмжээг зохион байгуулах чиг үүрэг бүхий "Боловсролын зээлийн сан” үүсгэн байгуулах, уг санд 2016 онд 90 тэрбум төгрөгийг төсвөөс хуваарилахаар тооцож тодотголын төсөлд тусгалаа. Ингэхдээ одоогийн "Сургалтын төрийн сан”-г өөрчлөн зохион байгуулж, үйл ажиллагааг шинээр байгуулагдах "Боловсролын зээлийн сан”-д нэгтгэн зохион байгуулахаар тооцож Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг боловсруулав. Энэхүү сангийн үйл ажиллагааг эхлүүлснээр шинээр хэрэгжих хөтөлбөрт нийцүүлэн одоо хэрэгжиж байгаа дор дурдсан зарим хөтөлбөр, арга хэмжээг өөрчлөх, хэрэгжилтийг зогсоохоор тооцов.Үүнд:
- Үндэсний тэтгэлгийн зардлыг бууруулах: Их дээд сургуульд суралцагч оюутны сурлагын амжилтад үндэслэн олгодог үндэсний тэтгэлэг 70,200 төгрөг олгохыг зогсоох, ингэснээр 2016 онд 11.7 тэрбум төгрөг, цаашид жил бүр 33.7 тэрбум төгрөгийн зардал буурахаар тооцов. Түүнчлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч оюутны тэтгэлгийг төсвийн боломжтой уялдуулан түр зогсоох, харин төгсөгчдийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх зохицуулалтын арга хэмжээг авахаар тооцов. Ингэснээр 2016 онд 9.6 тэрбум төгрөгөөр, цаашид жил бүр 19.8 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцов.
- Оюутны нийтийн тээврийн татаасны 50 хувийг төрөөс хариуцах, бусад хэсгийг тухайн оюутан хариуцдаг болох: Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж, буцахдаа зайлшгүй зорчих оюутны зорчих төлбөрийн хэмжээг 50 хувь 28 хөнгөлж, төсвөөс олгохоор тооцоход 2016 онд 6.2 тэрбум төгрөг, ирэх 2017 оноос эхлэн жилд 12.5 тэрбум төгрөгийн зардал буурахаар тооцов.
- Гадаадын их дээд сургуульд суралцагчдын тэтгэлэгт хөтөлбөрт 2016-2019 онуудад шинээр оюутан хамруулахгүй байх, цаашид зээлийн эргэн төлөлтийн хэмжээнд тохируулан хамрагдах оюутны тоог тогтоох зарчимд шилжих: Гадаадын их дээд сургуульд суралцагчдын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2016 онд Засгийн газар хоорондын гэрээгээр 7.3 тэрбум төгрөг, дэлхийн шилдэг 100 сургуульд 11.5 тэрбум төгрөг бусад арга хэмжээнд 4.5 тэрбум төгрөг нийт 33.1 тэрбум төгрөг батлагдсан. Төсвийн боломжтой уялдуулан энэхүү хөтөлбөрийг одоогийн батлагдсан зардлын хэмжээнд үргэлжлүүлэх буюу зардал нэмэгдүүлэхгүй байхаар төсөвлөв
БУСАД САЛБАР:
Монгол цэрэг хөтөлбөрийн зардлыг бууруулах: Монгол Улсын 2016 оны төсвийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх явцад төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг Монгол цэрэг бүтээн байгуулалтын хөтөлбөр хэрэгжүүлэх замаар шийдвэрлэх, энэ арга хэмжээнд нийт 24 тэрбум төгрөгийн урсгал зардлыг Батлан хамгаалах сайдын багцад шинээр тусган батлуулсан. 2016 оны 8 сарын байдлаар уг хөтөлбөрийн хүрээнд хүн хүч бэлтгэх, нормын хувцас авах, хоол хүнс бэлтгэх зэрэг зориулалтаар хөрөнгө зарцуулах шийдвэр гарсан байгаа тул 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийг тооцсоны үндсэн дээр 2.5 тэрбум төгрөгөөр зардлыг бууруулахаар төсвийн тодотголд тусгав. Цаашид төмөр зам барьж байгуулах бүтээн байгуулалтын ажлыг улсын төсвөөс шууд санхүүжүүлэх нөөц, боломж хязгаарлагдмал байгаа тул бүтээн байгуулалтын ажлыг санхүү, эдийн засгийн хувьд илүү оновчтой арга хэрэгсэл, нөхцөл, бүтэц, зохион байгуулалтыг бүрдүүлэх замаар өөрчлөн хэрэгжүүлэх нь зүйтэй. Иймд Монгол цэрэг бүтээн байгуулалт хөтөлбөрт зарцуулах зардлыг 2016 онд 2.5 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцож, 2017 оноос 24 тэрбум төгрөгөөр бууруулахаар төсөөлөв.
Засгийн газрын тусгай санд төсвөөс санхүүжилт олгохгүй байх: Төсвийн хүндрэлтэй нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газрын тусгай сангууд зөвхөн өөрийн орлогоор, эсвэл хандив тусламж болон бусад төсвийн бус эх үүсвэр бүрдүүлэх зарчмаар ажиллахыг зөвшөөрөх, харин төсвийн санхүүжилтээс хамаарсан сангуудын үйл ажиллагааг хязгаарлах, зардлыг бууруулах бодлого баримтална.
Татаас, урамшууллын зардлыг бууруулах: Үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас хувийн хэвшлийн үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэл дэмжих татаас, урамшуулал олгох зориулалтаар батлагдсан 5.0 тэрбум төгрөгийг 2016 оны тодотголоор бууруулахаар тооцов. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2016 оны тодотголоор тариаланч болон гурилын үйлдвэрүүдийн хооронд хүнсний улаанбуудайн борлуулалтыг дэмжих зорилгоор хувийн хэвшлийн аж ахуйн 29 нэгжүүдийн арилжааны банкнаас авсан зээлд хүүгийн хөнгөлөлт буюу татаас олгоход нийт 6.0 тэрбум төгрөг тусгав.
Төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны хүрээнд орлого олох идэвх, санаачилгыг дэмжих замаар төсвийн санхүүжилтийг бууруулах: Өөрийн орлого төвлөрүүлдэг зарим төсөвт байгууллагын орлогыг чөлөөтэй болгож, нэмж орсон орлогын 50 хувийг тухайн байгууллага зарцуулах, 50 хувиар төсвийн санхүүжилтийг бууруулах зохицуулалтыг бий болгохоор төсөлд тусгав.
Нэмэлт санхүүжилт шаардлагатай, шинээр батлагдсан зарим хуулийн хэрэгжилтийг хойшлуулах болон санхүүжилтийг бууруулах: УИХ болон Засгийн газраас шинээр батлагдсан бөгөөд төсвөөс зардал нэмж шаардагдах зарим хууль, тогтоомжийг бүхэлд нь болон хэсэгчлэн хэрэгжилтийг хойшлуулах, төсвийн боломжтой уялдуулан үе шаттай хэрэгжүүлж эхлэх зарчмыг баримталж байна.
Сэтгэгдэл