Их халуун, бохирдлын улмаас 10 тонн загас үхжээ


Цаг агаариын сүүлийн үеийн их халалтын улмаас Польш болон Германаар урсан өнгөрдөг Одер голын урсгал тасарчээ. Польшийн Овава мужийн дагуу урсдаг хэсэгт их хэмжээний загас үхсэн тухай Польшийн Засгийн газар орон нутгийн цагаар энэ сарын 10-нд мэдэгдсэн бөгөөд энэ нь зөвхөн цаг агаартай холбоотой биш, экологийн бохирдолтой холбоотой байж болзошгүй гэж холбогдох байгууллага үзжээ.

Оросын Спутник агентлагийн мэдээлснээр, Польшийн төрийн эзэмшлийн усны нөөцийн хяналт удирдлагын компанийн ажилтнууд одоогоор Одер голоос ойролцоогоор 10 тонн үхсэн загасыг шүүжээ. Үүнийг ямар нэг аж ахуйн нэгж голын усанд бохироо шахсанаас болсон байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж. Түүнчлэн Герман улсад ч Одер голын урсгал дагуу их хэмжээний үхсэн загас илрүүлжээ. Одоогоор тус орны Засгийн газар шалгалтын ажиллагааг эхлүүлж, Одер голын усанд орох, голын усыг хэрэглэхгүй байхыг ард иргэддээ анхааруулж байгаа юм байна.

Д.Хүчитбаатар



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.