Бөхчүүдийг сэргээш л “бөлдөгдөнө”


Бөхчүүдийг сэргээш л “бөлдөгдөнө”

 

Улсын баяр наадмаар жарган цэнгэдэг монголчууд сар орчмын дараанаас бухимдаж, хараал, харууслаа урсгаж эхэлдэг. Энэ бол мэдээж баяр наадмаар шинэ цол хүртсэн бөхчүүдтэй холбоотой допингийн асуудал.

Хэнд ч дийлдэхээ байсан хэдэн бөхөө допингийн асуудлаар бөлдөгдөж суудаг албан тушаалтнуудтай болчихсон юм биш үү гэх эргэлзээ ч бий боллоо.

Энэ жил ч ялгаагүй баяр наадмаар зодоглосон бөхчүүдээс дөрөв давсан 64 хүн, сурын 16 харваачаас допингийн шинжилгээ авсан. Манайхан допингийн шинжилгээний сорьцоо БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлдэг гэдэг. Одоогоор тэдгээр шинжилгээний 77-гийнх нь хариу ирж, 3-ынх ирээгүй гэх мэдээлэл бий.

Уг нь "Допингийн шинжилгээний хариуг задлаагүй, бүрэн гарсны дараа задалж нийтэд мэдээлэх ёстой” гэдэг.

Гэтэл нийтэд нь илгээсэн шинжилгээний хариу нь цуварч ирдэг, допинг илэрсэн бөх нь цолны хувьд гэхчлэн олон нийтэд таамаг төдий мэдээлэл "чулуудаж” өгдөг Бөхийн холбоо болон Баяр наадмын бөхийн салбар хорооныхны хувьд энэ асуудал нь бөхчүүдээ "бөлдөгдөх” шалтаг, шалтгаан болчихсон гэхэд хилсдэхээргүй болчхоод байна.

Үнэхээр эхний хариугаар асуудал үүссэн бол түүнийг нь зарлаад эс бөгөөс ам бөхтэй байж байгаад нийтэд дэлгэвэл яасан юм бэ.

Одоогоор "шинэ, том цолонд хүртсэн бөхөөс илэрсэн" гэдэг нь О.Хангай, Б.Орхонбаяр гэх зэргээр олны анхаарлыг татах сэдэв болгож, ахиад ч болоогүй нутгийн зөвлөлийнхөн нь нууцлахыг хичээж байна гэх боллоо. Энэ мэтчилэн улсын цолонд хүрсэн хэдэн бөх, тэднийг дэмжсэн олон нийтэд эргэлзээ төрүүлж, хэрхэн эсэргүүцэл үзүүлэх нь вэ гэдгийг нь тандах мэт хэрүүлийн алим шиддэгээ болимоор байна.

https://erennews.mn/article/56719

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.